2021 оны 3-р сарын 19-ны өдөр 11 төрийн байгууллагын мэргэжилтэн, ажилтнуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь төрийн байгууллагуудын ажилтан албан тушаалтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, мэдээлэл өгөх мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй хүртээмжтэй орчны талаарх суурь ойлголт өгөх байлаа.
