Бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь 2000 онд эцэг эхийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд Улаанбаатар болон орон нутгийн 18 салбар бүхий 4700 гаруй гишүүдтэй үндэсний төрийн бус байгууллага.

image12

МАНАЙ ХАМТ ОЛОН

Бид нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголтыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Мөн хүүхэд хөгжлийн төвөөр дамжуулан тусгай хэрэгцээнд нь нийцүүлэн боловсролд дэмжин туслах үйл ажиллагаа, эрүүл мэндийн зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэтгэл зүйн үйлчилгээ, чөлөөт цагийн үйл ажиллагаанаас бүрдсэн хөгжлийн цогц хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд, гэр бүлийнхэн, олон нийтэд хүргэж байгаа.