ХБХЭЭХолбооны Дорнод салбарын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “АЛТАНЗУЛ” хүүхэд хөгжил төвийг 2013 онд Канад сангийн санхүүжилт, Аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр байгуулсан.
“АЛТАНЗУЛ” Хүүхэд хөгжил төв нь дараах 4-н төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
- Хөгжүүлэх үйлчилгээ
- Спорт
- Урлаг
- Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ
- Шилжилтийн хөтөлбөр
2. Эрүүл мэндийн үйлчилгээ
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Хөдөлгөөн засал
- Коктейль
3. Боловсролын үйлчилгээ
-
- Дохионы хэлний анхан шат
- Хэл засал
- Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
- Ахуй засал
Үйлчилгээг гэрээр болон төвөөр хүргэдэг.
- Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд хамрагдаж байна.
“Алтанзул” хүүхэд хөгжил төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Хүүхдийн 2 хувь цээж зураг
- Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх хуулбар
- Хөгжлийн бэрхшээлтэй тодорхойлсон цэнхэр үнэмлэх хуулбар
- Комиссын шийдвэрийн хуулбар
- Танилцуулах анкет бөглөх
- Эцэг эх, асран хамгаалагчид гишүүнчлэл
2018 онд “АЛТАНЗУЛ” Хүүхэд хөгжил төв байгуулагдсаны 5 жилийн ой тохиож тайлант арга хэмжээг зохион байгууллаа.
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг: 2018 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санхүүжин хэрэгжүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.
Мөн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний Өдрийн үйлчилгээ үзүүлэх МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ авч ажиллаж байна. Манай төв 7 жилийн хугацаанд нийт 1550 хүүхдэд үйлчилгээгээ хүргэсэн. 2019-2020 онд 8 хүүхдийг цэцэрлэгт, 10 хүүхдийг ЕБС-д шилжүүлэн хамрууллаа.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00
Бямба гаригт гэрт очих үйлчилгээгээ хүргэдэг.
Хаяг: Хэрлэн сумын 4-р баг Хан- Уул “Хүний хөгжлийн ордон” байранд 102 тоот
Facebook: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо “Дорнод салбар”
Утас: 70583036, 99589869, 88100431