ХБХЭЭХ-ны Баянхонгор салбарын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв 2010 онд ТББ-ын тэргүүн Н.Цэдэвсүрэнгийн санаачилгаар ХБХЭЭХолбооны УЗГишүүн Ц.Гэрэлтуяа, Нидерланд улсын иргэн Дирек Регтер /нидерландын хүүхдийг ивээх сан/, АНУ-ын сайн дурын ажилтан Майкл Бурден нарын босгосон хөрөнгө болон орон нутгийн дэмжлэгээр тус төв хөдөө орон нутагт анхдагч төв болж байгуулагдсан.
Төв нь дараах 2 төрлийн үйлчилгээг өдрөөр төв дээрээ үзүүлж байна.
- Эрүүл мэндийн үйлчилгээ
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Хөдөлгөөн засал
- Бариа засал /тосон, сүүн/
- Усан эмчилгээ
- Биеийн массаж
- Тоног төхөөрөмж дээр нөхөн сэргээх
2. Боловсролын үйлчилгээ
- Дохионы хэлний анхан шат
- Хэл засал
- Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
- Ахуй засал
- Нийгэмшүүлэх төлөвшүүлэх
- Гар урлал, эсгий урлал, оёдлоор хичээллүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхэд хамрагдаж байна.
Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Комиссын шийдвэрийн хуулбар
- Эмчийн эмчилгээний тэмдэглэгээ /карт/
- Бөглөсөн өрхийн дэлгэрэнгүй судалгаа
Манай төв 10 жилийн хугацаанд нийт 245 хүүхдэд үйлчилгээгээ хүргэсэн. 2019-2020 онд 11 хүүхдийг цэцэрлэгт, 6 хүүхдийг ЕБС-д, 3 хүүхдийг МСҮТ-д шилжүүлэн хамрууллаа. ХБХЗХТөв нь Орон нутгийн төрийн байгууллагууд болон Энх тайвны корпус ОУБ-тай хамтран ажилладаг.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00
Хаяг: Баянхонгор сум, Номгон 1-р баг, Хүүхэд залуучуудын хөгжлийн төв
Facebook хаяг: Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхэд залуучуудын хөгжлийн төв
Утас: 99449580, 90005880