Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” \ДХХОХ\

Төрийн бус байгууллага
Үйл ажиллагааны ерөнхий чиглэл
“Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” \ДХХОХ\ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь сонсголгүй иргэдийг нийгэмд эрх тэгш оролцох, бие даан амьдрах, хөдөлмөр эрхэлж сурч боловсрох, бусадтай харилцахад хэлмэрч орчуулагчийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор 2011 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус байгууллага нь Хүн Амын Хөгжил Нийгэм Хамгааллын Яамны Батламжтай (2014.12.03) ба 2013 оноос Дэлхийн дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны “Үндэсний гишүүн”-ээр элссэн байгууллага юм.ДХХОХ ТББ-ын үйл ажиллагааны чиглэл нь Сонсголгүй иргэд нийгэмд бие даан амьдрах, хос хэлд суурилсан боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээгчид байхад дэмжлэг үзүүлэх, орчуулагч, хэлмэрчийн өндөр чанартай үйлчилгээгээр хүний эрхийг хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.
Байгууллагын Утас : 7000-1220, +976-9962-4411….
Байгууллагын Цахимшуудан : .төв шуудан – 20, шуудангийн хайрцаг – 15, УБ – 14192, Улаанбаатар хот, Монгол улс…
Байгууллагын Веб сайт http://masli.mn/
Байгууллагын фэйсбүүк хаяг https://www.facebook.com/masli.masli.739
Байгууллагын Хаяг : Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 44-р байр 6 тоот
Дархан-Уул аймаг, Дархан хот, 5-р баг, 20-р хороолол, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газарт 201 тоот
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүргэдэг
Үйлчилгээний нэр : Захиалгын хэлмэрч орчуулагч
Үйлчилгээний ангилал
Сургалт
Хэлмэрч орчуулагч захиалах
Зөвөлгөө
Үйлчилгээ үзүүлэх хэлбэр : Төв (байгууллага) дээр
Үйлчилгээ үзүүлсэн жил : 9 жил
Бүрдүүлэх бичиг баримт
Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэлмэрч, орчуулагч захиалах нь
1. Захиалгын менежерлүү дараах байдлаар холбогдож мэдээлэл өгнө үү.
(976) 9930 3247, 7000 1220
officemanager@masli.mn
2. Хэлмэрч томилохыг хүссэн албан бичиг, шүүхийн захирамжийг аль нэг байдлаар хүлээлгэн өгөх:
Утга: Дохионы хэлний түвшинг тогтоох, дохионы хэлний хэлмэрч томилох тухай
ДХХОХ-ны төв оффис дээр ирж хүлээлгэн өгөх
officemanager@masli.mn цахим хаягруу явуулах
Захиалгыг ажлын 3 – 7 хоногийн өмнө баталгаажуулна уу.
3. Шуудангийн салбар-20, Ш.хайрцаг – 15, УБ – 14192 шуудангаар илгээх
Хуулийн этгээдээс дохионы хэлний хэлмэрч, орчуулагч захиалах үйл явц:
Захиалгыг оффис менежерт цахим хэлбэрээр болон утсаар өгнө.
Тухайн үйл ажиллагаа болохоос 3-5 хоногийн өмнө, олон нийтийг хамарсан семинар, хурал болон томоохон арга хэмжээний орчуулга болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах орчуулгыг хоёр долоо хоногоос 1 сарын өмнө захиална.
Нэн яаралтай үйлчилгээг 1 өдрийн өмнө буюу 24 цагийн өмнө захиална.
Орчуулгын үйлчилгээ дуусгавар болсны дараагаар “Хэлмэрчийн цагийн бүртгэлийн хуудас”-нд захиалагч тал гарын үсэг зурж баталгаажуулна.
Хэлмэрч, орчуулагчийн цагийн бүртгэлийг үндэслэн, гэрээний дагуух тарифын дагуу ажлын хөлсийг тухай бүрд бүртгэж, үнийн дүнг “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн холбоо” ТББ-ын дансанд шилжүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлийн төрөл
Хэл яриа
Сонсгол
Бусад
Үйлчилгээний засаг захиргааны хязгаарлалт : Улаанбаатар хот , Дархан уул Аймаг
Цагийн хуваарь : Цагаар
Үйлчилгээг хариуцдаг хүний нэр, утас, Емайл
Улаанбаатар хот(976) 9930 3247, 7000 1220
officemanager@masli.mn
Дархан уул аймаг Утас: +976-8688-5333
И-мэйл: Darkhan@masli.mn