ХБХЭЭХолбооны Ховд аймгийн салбарын дэргэдэх “Итгэл” Хүүхэд хөгжлийн төв нь 2014 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш тасралтгүй тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.
ХБХЭЭХ-ны дэргэдэх “ИТГЭЛ” хүүхэд хөгжлийн төв нь дараах 4-н төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
Хөгжүүлэх үйлчилгээ
- Спорт
- Урлаг
- Дугуйлан
- IQ хөгжүүлэх
Эрүүл мэндийн үйлчилгээ
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Хөдөлгөөн засал
- Усан эмчилгээ
- Орчин үеийн тоног төхөөрөмжийн сэргээн засах үйлчилгээ
Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ
- Брайль бичиг
- Дохионы хэлний анхан шат
- Хэл засал
- Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
- Ахуй засал
Гэрээр үйлчилгээ үзүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдүүд хамрагдаж байна.
Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Комиссын шийдвэрийн хуулбар
Цагийн хуваарь: Даваа-Пүрэв 09:00-17:00
Баасан гараг: Гэрээр үйлчилгээ үзүүлэх
Хаяг: Жаргалант сум, Цамбагарав баг, БОЭТ-ийн байранд
Мэйл хаяг: khovd.apdc@gmail.com
Facebook: Ховд аймгийн хүүхэд хөгжлийн Итгэл төв
Утас: 99640906, 88309792, 88433256