ХБХЭЭХолбооны Налайх салбар нь 2013 онд эцэг эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан. Анх 5 ажилтантай, 50 гишүүдтэй байсан ба одоо 5 ажилтантай, 80 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
1. Хүүхэд хөгжлийн танхим
-Боловсролын үйлчилгээ
-Эрүүл мэндийн үйлчилгээ
-Хөгжүүлэх үйлчилгээ
2. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр
-14 зөвлөх эцэг эх
Адра ОУБ-тай хамтран ажилласан.
Налайх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө төрөл бүрийн ажлуудыг хийж байна.
Манай салбар нь 7 жилийн хугацаанд нийт 80 эцэг эхчүүдэд хүрч ажиллаж чадсан. ХБХЭЭХ нь төрийн 5 байгууллага, 2 ТББ, 2 ОУБ-тай хамтран ажилладаг.
Жил бүр баяр ёслолыг тохиолдуулан 3 ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00
Зохицуулагч: Г.Туяа
Хаяг: Налайх дүүрэг, 1-р хороо, ГБХЗХГ 208 тоот
Утас: 95141923