Саажилттай хүүхдийн тухай мэдээлэл, зөвлөгөө

ХҮҮХДИЙН ТАРХИНЫ САА

Тархины саа гэдэг нь хүүхэд насанд эрт үед илэрдэг,  насан турш үргэлжлэх, биеийн  байрлал болон хөдөлгөөнд нөлөөлдөг  эмгэг юм. Энэхүү өөрчлөлт нь  бүрэн  хөгжөөгүй тархинд үүснэ. Эрсдэлт хүчин зүйлийг хугацаагаар нь төрөхийн өмнөх үеийн, төрөх үеийн,  төрсний дараах үеийн гэж ангилж болно. Ихэнх тохиолдолд төрөхийн өмнө  үүсдэг (Зураг 1). 

Зураг 1. Тархины саажилт үүсэх эрсдэлт хүчин зүйлс

 Шинж тэмдгийн илрэл нь хүүхэд бүрт харилцан  адилгүй. Үүнд  хэл яриа, танин мэдэхүй,  хараа,  сонсголын бэрхшээл, шинж тэмдгийн уналт таталт, хэл залгиурын  бэрхшээл, зан ааш, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, бусад  эрхтэн тогтолцооны гаж хөгжил дагалдан гарч ирж болно.Тархины саатай ихэнх хүүхдүүд тэдний насны бусад  хүүхдийн адил хугацаандаа эргэж хөрвөж, сууж мөлхөж, хөлд  орж чаддаггүй. Тархины саатай хүүхдүүдийн 3/1 тохиолдолд амьдралын  эхний хэдэн жилүүдэд дээрх шинж тэмдгүүд илүү тод илрэх боловч, цаг  хугацаа өнгөрөхийн хэрээр гол бэрхшээлүүд гүнзгийрдэггүй.

Тархины саа нь дараах  хэлбэрүүдтэй байна. 

  1. Булчин чангарсан (спастик)   хэлбэр: Хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр  бөгөөд булчингууд чангарч, хөшүүн  болж, хөдөлгөөн  хязгаарлагдана. Энэ нь  их тархины гадрын хөдөлгөөний төв гэмтснээс болж үүснэ.
  2. Эмх замбараагүй /дискинетик/ хөдөлгөөнт хэлбэр: Булчингийн хүчдэл өөрчлөгдөн өөрийн хяналтгүй,  ухамсарт захирагдахгүй, хүчилсэн хөдөлгөөн үүснэ. Энэ нь тархины суурийн зангилаа гэмтснээс болж үүснэ.   
  3. Тэнцвэргүйдлийн  хэлбэр: Ховор тохиолдоно. Тэнцвэрээ хадгалж чадахгүй, чичирхийлсэн  хөдөлгөөнтэй,  орон зайн баримжаа муутай. Бага тархи гэмтснээс болж үүснэ.
http://4.bp.blogspot.com/-CqQjvk-lV48/TWeRJ9vFHpI/AAAAAAAAABM/9hykNfYFfis/s1600/types.jpg
Чангарсан саажилт: Тал биеийн саажилтДоод мөчний хос саа4 мөчний саажилтУхамсарт бус, хэт хөдөлгөөнтөх хэлбэр (хөдөлгөөн хянах чадвар алдагдана)Тэнцвэргүйд-лийн хэлбэр

Зураг 2. Тархины саажилтын  хэлбэрүүд

Чангарсан  саажилтын үед биеийн аль хэсгийг хамарснаар нь 

  • Тал биеийн саа: биеийн нэг талыг /гар, хөл/хамарсан  саажилт байна.
  • Доод мөчний хос саа: хоёр хөл саажилттай, 2 гарт хөнгөн саа байж болно.
  • 4 мөчний саа: хоёр хөл, хоёр гар саажсан байна. Ихэнх тохиолдолд их биеийн ба нүүр амны булчинд нөлөөлнө. 

Хөдөлгөөний чадвар  алдалтын  түвшин: Тархины саатай хүүхдийн хөгжлийн бэрхшээл биш, үйл ажиллагааны чавдарыг  ажиглах, эцэг  эхийн өгүүлэмжид  сууриланхөдөлгөөний чадвар үнэлгээ өгөх, энгийн, хялбар, хэмжигдэхүйц, ДЭМБ-ын эрүүл мэнд,  чадвар алдалт, үйл ажиллагааны олон улсын  ангилалд тохирсон ангиллыг  Канад улсын Мк Мастер Их сургуулийн Эрүүл мэндийншинжлэх ухааны их сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааны Институтын” Хүүхэд чадна” төвөөс 2008 онд  боловсруулан гаргасан.  Тархины саатай хүүхдийг биеийн хөдөлгөөний чадвараар нь, наснаас нь хамааруулан 5 түвшинд ангилна. Бид энд товчлон ерөнхий ангиллыг  авч үзье (Хүснэгт 1)

Хүснэгт 1

“Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний үйлийн түвшин” ангилал

ХҮТА


тайлбар
I түвшинСайн алхана. Нарийн хөдөлгөөний эвсэл сул.
II түвшинХүүхэд  ганцаараа явж чадна. Гэхдээ гадуур явах, шатаар  өгсөх, уруудах,  олон нийтийн дунд явахад  бэрхшээлтэй. 
III түвшинБусдын  тусламжтай буюу нэмэлт туслах төхөөрөмжтэй алхана. 
IV түвшинӨөрөө хөдлөх чадвар хязгаарлагдсан. Гадуур болон олон нийтийн газар хүний тусламжтай эсвэл бүрэн автоматжсан хэрэгслээр тээвэрлэгдэнэ / зөвхөн  сууна/.. 
V түвшинӨөрөө хөдлөх чадвар хүнд зэргээр хязгаарлагдсан. Нэмэлт төхөөрөмжийн тусламжтай ч хөдөлгөөний хязгаарлалт хэвээр /хэвтрийн/

Тархины саатай 3 хүүхэд  тутмын 2-т нь гарын  нарийн хөдөлгөөний бэрхшээл  тохиолдоно.Энэ нь идэж уух, хувцаслах, тоглох, бичих зэрэг өдөр  тутмын  үйл ажиллагаанд  нөлөөлдөг. 

Тархины саажилтай хүүхдийн үндсэн  эмчилгээ бол хөдөлгөөн засал юм.  Орчин үед хүүхдийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх замаар, хүүхдээр өөрөөр нь  хийлгүүлэх маягаар  хөгжүүлэх нь чухал  гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Бэлтгэсэн: ХБХЭЭХ-ны эмч П.Соёлмаа, утас: 8894-9614, 9923-3332

ХБХЭЭХ-ны хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан,15-р хороо, Шинэ мөрөөдөл хотхон 24.3-1тоот,    Утас: 70123336

Ашигласан хэвлэл:

  1. PalisanoR, Rosenbaum P et al. Gross motor Function Classification system expanded and revised. 2007, GMFCS-E and R
  2. https://cpqcc.org/sites/default/files/documents/HRIF_QCI_Docs/GMFCS-ER.pdf
  3. http://www.pathophys.org/cerebralpalsy/