Харааны бэрхшээл

ХАРААНЫ БЭРХШЭЭЛ 

Харааны согог нь төрөлхийн буюу олдмол байж болно.

Удамшлын шалтгаан нь: Удамшлын өвчин, генийн өвчлөлтэй холбоотой байж болно.Төрөлхийн нүдний болрын тунгалаг байдал алдагдсан, бодисын солилцооны өөрчлөлт, витамины дутагдал, ургийн үеийн үрэвсэлт өвчин.

Гадаад шалтгаан нь: Халдвар, хордлого, эхийн жирэмслэлтийн явц дахь дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлүүд, вирусын гаралтай өвчин, нүдний мэдрэлийн хатингаршил, бага тархины хавдар, харааны хэт ачаалал, буруу буюу муу гэрэлтүүлэг.

Тохиолдлын шалтгаан: Нүдний аяга болор, нүдний мэдрэлийн торлогийн механик гэмтэл, нүдний мэдрэлийн хатингаршсан цус харвалт, тархины цус харвалт, усан харвалт, усжилтаас үүссэн тархины мэдрэлийн өөрчлөлт зэрэг нь харааны бүрмөсөн хэсэгчилсэн алдагдалд хүргэж болно. Нүдний даралт торлогт даралт өгч хараагүй болохын шалтгаан болдог. Мөн нүдний алим, нүдний мэдрэлийн янз бүрийн өвчлөлүүд орж болох юм. Хараагүй хүний амьдралд сонсох, тэмүүлэх, үнэрлэх эрхтэн маш чухал үүрэгтэй.

  1. Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах үйл явцад тулгарах хүндрэлүүд

-Бие эрхтний өсөлт болон оюуны хөгжлөөр хоцрох

-Ерөнхий хөдөлгөөн хязгаарлагдах

-Өөртөө болон амьдралд итгэл алдах

-Зан харилцаа сэтгэлийн хөдөлгөөнд өөрчлөлт орох

-Харааны мэдрэмж буурах, алдагдах

-Бичгийн чадвар сул

-Гадаад байдалдаа хяналттавих чадвар сул байдаг

  1. Тусгай бэрхшээлд: Харааны бэрхшээл

Сул хараа нь: нүдний тохирсон шилтэй хардаг.

Үлдэц хараа нь: биет тохирсон зүйл хардаг, хуруу тоолдог, гэрэл мэдэрдэг.

Хараагүй нь: гэрэл болон гэрэл гарсан зүйл мэдрэхгүй, зөвхөн бусад мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар орчинтой танилцах, эрхтнээ орлон нөхөж байдаг.

  1. Хөдөлгөөний бэрхшээл:

Орчны болон орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний баримжааны алдагдалтай, хөгжил дутуу

  1. Танин мэдэхүйн бэрхшээл:

Харж танин мэдэх чадварын алдагдал дутмаг хөгжилтэй.

  1. Оюун ухааны бэрхшээл:

Мэдэрч танин мэдэхээс сэтгэж танин мэдэх, үйл ажиллагаагаараа танин мэдэх, онолын түвшинд танин мэдэхийг бүхэлд нь хамарсан доголдол үүснэ.

  1. Хэл ярианы бэрхшээл:

Бичгийн хэлний бэрхшээл зонхилдог.

7.Сэтгэл хөдлөл мэдрэмжийн бэрхшээл:

Гутрамтгай сэтгэлийн нарийн мэдрэмж ихтэй, санаа зовомтгой, сэтгэлийн шаналал давамгайлна.

  1. Харилцааны бэрхшээл:

Тулж харилцах чадвар, хүний сэтгэлийн өнгө аясыг харж мэдрэх, харилцаагаа тухайн нөхцөлд зохицуулах мэдрэмж дутуу, утга санааг илүү тусгадаг учир мэдрэмтгий харьцдаг.

  1. Өөрийгөө удирдан, дасан зохицоход гарах бэрхшээл:
  •         Бие хүний чадварт: хүнлэг чадвар, шударга чанар, зориг тэвчээр, ерөнхий соёл, биеэ барих чадварт илрэх сөрөг шинж.
  •         Харилцах чадварт: харилцаагаа харж зохицуулах чадвар сул
  •         Өөрийн бүтээлийг харж задлан шинжлэхэд алдаа бэрхшээл тохиолдоно.
  •         Үйл ажиллагааны техник, арга барилд: төлөвлөх, зураглах, бичих зэрэг тусгай бэрхшээл тохиолддог.
  •         Судалгаа шинжилгээ бие даасан байдалд: зөвхөн загвар, заавар, зөвлөгөөг ашиглах чадвартай байдал гэх мэт

Үндсэн бэрхшээл нь:

Танин мэдэхүйн үйл ажиллагаа хязгаарлагдмал болж, удааширч саатдаг бас дутуу хөгжинө. Ялангуяа хараа-хөдөлгөөн хараа -мэдрэмж хараа-сэтгэл хөдөлгөөний дутуу хөгжил үүсдэг.

Дагалдах бэрхшээл:

Бичих хөдөлгөөн, орон зай, цаг хугацааны төсөөлөл, хүртэхүй саатаж улмаар удааширдаг.

Хүндрэл бэрхшээл:

Давхар согог үүсч бие хүний хөгжил төлөвшилд өөрчлөлт орно. Хөгжих боломж, орлон нөхөх засал : сонсгол хэл яриа хүртэх мэдрэх мэдрэх чадвар,давамгайлан хөгжиж, харах эрхтний үйлийг орлон нөхөх чадвартай байдаг. Сул хараатай болон үлдэц хараатай хүүхдийг ердийн сургуульд хамруулахдаа орчин нөхцөл техник хэрэгслээр хангаж, арга барилаа тохируулан, урамшуулан дэмжиж, хамт олны дунд сургах нь үр дүнтэй байдаг. Харааны эмгэг согогтой хүүхдүүд нь голчлон юмыг тэмтэрч,сонсож амтлалж, долоож мэдэхийг оролддог.

Харааны бэрхшээлтэй хүмүүс орчинтойгоо дараах байдлаар харилцана.

Хараагүй хүнийг хөтлөх: Аюулгүй байлгах нь хөтөчийн хамгийн чухал хариуцлага.Хөтөч чиглүүлнэ. Сайн мэдэхгүй замаар хохиролгүй осол бэрхшээлтэй тулгаралгүй явж сурах замын тухай зөв мэдээлэл өгдөг. Хараагүй хүн алхаж явахдаа санах болон бусад мэдрэхүйгээ ашигладаг. Хөтөч сэтгэл зүйн дарамтаас хамгаалдаг.

 

Хараагүй хүүхдийн түүх

https://www.youtube.com/watch?v=NyWWAeIqRJQ

Хараагүй хүүхдийн түүх