Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эмнэлгийн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэгтэй. Тус төв нь өдрийн, түр байршуулан сэргээн засах, явуулын үйлчилгээ үзүүлдэг.
Үйлчилгээний танилцуулга:
- Туслах хэрэгсэл
- Протез
- Ортопед
- Хэл засал
- Ахуй засал
- Хөдөлгөөн засал
- Асаргаа
- Сэргээн засалт
- Зөвлөгөө
- Сургалт
Бүрдүүлэх бичиг баримт:
- 7018 8919 утсаар лавлах
- Хүүхэдтэй хамт ирэх
- Хүүхдийн ягаан дэвтэр
Хөгжлийн бэрхшээлийн төрөл:
- Хэл яриа
- Хараа
- Сонсгол
- Хөдөлгөөн
- Аутизм
- Эпилепси
- Бусад…
Насны хязгаар: 0-16 нас
Үйлчилгээний хүрээ: Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг
Үнэ төлбөр:Төлбөргүй
Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 08:00-19:00
Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Утас: 7018 8919.
Цахим шуудан: info@rdccd.mn
Нүүр хуудас: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
Хаяг: Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн Монос эмийн үйлдвэрийн урд, Буянт-ухаа спорт цогцолбороос Таван шар орох замд, Сонсголонгийн гүүрний зүүн хойд талд