Хүүхдийн хөгжил
Тархины саатай хүүхдүүд ихэвчлэн хөгжлийн хоцрогдолтой байдаг доорх хүснэгтэнд хүүхдийн хөгжлийн үе шатууд дурдагдсан болно.Жишээ нь яг хэдийд мөлхөж эхлэх,өөрөө суух,хоолоо идэж эхлэх болон ярих зэргийг тусгасан.Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хэдийд юу хийх ёстойг мэдэж,хэрвээ хөгжлийн хоцрогдлын нэг буюу түүнээс дээш шинж илэрвэл цаг тухайд нь хөдөлгөөн засал болон эмчид хандаарай.
Нас | Чадвар | |
3 сар | Хөл гараа тиирэхХөл гараа дээш өргөөд түүнийгээ хэдэн секунд тогтоон барихГараа тулаад толгойгоо дээш өргөхНүдээрээ харьцахГарт нь тоглоом хүргэхэд өөрөө барьж авахИнээмсэглэх | |
5 сар | Түрүүлгээ харж хэвтээд гараараа тулж өндийхТүрүүлгээ харж хэвтсэн байрлалаас урдаа байгаа тоглоомонд хүрэхГэдрэг харж хэвтээд гараараа хөлөө барихХоёр тал руугаа хөрвөх Түшлэгтэй суухХоёр гараараа тоглохТоглоом болон гараа хөхөхУгжаа өөрөө хөхөхИнээмсэглэх | |
9 сар | Баавгайн мөлхөлтөөр мөлхөхМөлхөж эхлэхУналгүйгээр ганцаараа доош суухТоглоом авах Тавилга түшээд зогсохТоглоомоо саванд нь буцааж хийхУрт өгүүлбэрээр шулганахАлгаа ташихАяга барихГараараа хоолоо базаж авах | |
12 сар | МөлхөхЮм түшиж зогсохШалан дээр сууж байгааад Ганцаараа хэдэн алхам алхахТэнцвэрээ алдахгүйгээр ганцаараа зогсохХоёр үг нийлүүлж хэлэхНуусан тоглоом өөрөө олж авахХоер хуруугаараа чимхэх болон эрхий хуруугаа оролцуулан жижиг зүйлийг барьж авахБөмбөг өнхрүүлэх | |
1 Нас6 сар | Шууд бие даан явахЯвж байгаад зогсоод газраас юм авах буцаад зогсохАрагшаа ухарч явахЮм түшээд шатаар дээшээ гарахБуйдан руу авирахХөлөө доош нь нугалж суугаад тоглохБөмбөг шидэхБөмбөг өшиглөхДөрвөлжин дүрсээр цамхаг барихНомын хуудас эргүүлээд номон дээрх амьтан эсвэл бусад зүйлсийг хэлэхээр давтаж хэлэхХажуудаа байгаа хэн нэгнийг асуухад таньж гараараа заах | |
2 нас | Бартаа дээгүүр гүйхШатаар дээш доошоо ганцаараа явахНэг хөл дээрээ зогсох гэж оролдохХаалганы бариул дарах эргүүлэх50 буюу түүнээс үг хэрэглэхҮлгэр сонсох Хувцасаа тайлж өмсөх гэж өөрөө оролдохБие засаад сурсан байхГараа өөрөө угөөх | |
3 нас | Тоглоомон дээрээ авирах3 дугуйт унахБөмбөг шидэх,барьж авахЗөөлөн дугуйн дээгүүр алхахХарандаа ашиглах хүний дүрс зурахХайч ашиглаж цаас хайчилахӨгүүлбэрээр ярьж,дуу болон аялгууг дуурайн аялах | |
4 нас | Өлмий дээрээ гүйх Нэг хөлөн дээрээ 5-10 секунт зогсохУрагшаа доошоо болон бартаан дээгүүр үсрэхЦохиураар бөмбөг цохихДөрвөлжин гурвалжин дүрс болон хэрээс зурж чадахХүүхдүүдтэй тоглохыг хүсэхБиеэ дааж хувцасаа өмсөх,шүдээ угаах,халбага хэрэглэх | |
5 нас | Нэг хөл дээрээ харайхГүйх үсрэхТоглоомын дүрэмыг дагахОосор олс зангидах Чөлөөтэй ярих Хүн зурахдаа зөв биеийн бүтэцтэй зурахӨнгөө мэдэхХуруугаа тоолох Өөрийн нэр он сарыг мэдэх |
Саажилттай холбоотой үүсэх бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэх
Булчингийн чангарал болон эмгэг рэфлэкстэй тархины саатай хүүхдийн галбир мурийх тохиолдол байдаг.Зарим хүүхдүдийн булчин сул,биеэ эгц барьж чадахгүйн болон зөв байрлалаар сууж хэвтэж чадахгүйн улмаас нуруу нь мурийж хазайх үзэгдэл гарна.Магадгүй хүүхэд бүр нярай байхдаа сонин байрлалаар хэвтэх рэфлэкстэй болж болно.Хэрэвээ нэг байрлалаар их удаан хугацаагаар суувал тэдний үе нь хөшүүн болж бие нь чангарч бие нь тухайн байрлалдаа хэвшээд үргэлж тэр байрлалдаа хэвшээд үргэлж тэр байрлалаараа байх гэдэг.Жишээ нь хүүхдийн хөлний булчин чанга хүзүүний тэгш бус хэмт рэфлэкстэй хүүхдэд түнхний мултрал,нуруу нь муруйж сзолиоз үүсэж эхэлнэ.
Энэ хүүхдэд үүсээд байгаа бэрхшээлийг шийдэхдээ:
- Идэвхитэй дасгал өдөр бүр хийх,сул байгаа булчинг нь чангалах
- Чанга байгаа булчинг нь сунгах
- Үе болон буруу байрлалаас хамаарсан Өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд зөв байрлалаар болон тохирох төхөөрөмж ашиглах
- Тусламж авахаар хэнтэй ярьж болохоо мэдэж авах
Хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих идэвхит хөдөлгөөн
Хүүхдэд хийх дасгалыг тоглоомоор дамжуулан хийх хэрэгтэй.Хэрэвээ дасгал хийхдээ тоглоомын аргыг ашиглавал хүүхдэд сурахад хялбар бөгөөд дасгалаа илүү идэвхитэй оролцоно. Төрөл бүрийн тоглоомоор тоглох нь хүүхэд булчин бүрээ ажилуулж өмнө нь хийж байгаагүй хөдөлгөөн хийх боломж гарна.Идэвхитэй хөдөлгөөний үндсэн зарчим нь хүүхэд биелүүлэхэд хялбар биш дасгал өгч тухайн дасгалаа олон дахин давтаж илүү сайн хийдэг болгоод , цааш хийх дасгалыг улам хүндрүүлж өөрөөр нь биеийг нь даалгуулж хийлгэхэд оршино..Хэрэвээ хүүхэд дасгалаа хэдэн удаа давтан хийсний дараа хийхэд хялбар байвал энэ нь үр дүн гарч байна гэсэн үг.бөгөөд дараагийн даалгавараа бага зэрэг хүндрүүлж өгнө.Хэрэв дасгал нь хүүхдийн чадварыг ахиулахгүй байвал уг дасгал маань хүүхдэд тохирохгүй байна гэж тооцож болно.Дасгалуудыг дараах байдлаар хүндрүүлж болно.
- Хүүхдийн дасгалын тоог нэмэгдүүлэх
- Даалгавраасаа шалтгаалан хүүхдийн хүрэх ёстой эд зүйлсийг өндөр эсвэл нам байрлуулах
- Тэднийг дасгалаа хийж байгаа зүйлийнх нь хэмжээг багасгах эсвэл өөр хэлбэр дүрстэй болгож өгөх.
- Дасгалын орчныг өөрчлөх.Жнь:Өндөр сандал дээр сууж байгаад зогсдог байсан бол сандалыг нь намсгах
Нярай хүүхэд болон бага насны хүүхдийн хөдөлгөөн
Дөнгөж төрсөн болон өсөж буй хүүхдэд идэвхитэй хөдөлгөөн хамгийн чухал. Хүүхдийн хөдөлгөөнийг идэвхитэй байлгахын тулд тэдний биеийг хөгжүүлэх, шинэ чадвар заах, тэдэнд хөдөлгөөн хэрхэн хийхийг заах гэх мэт.Хөдөлгөөн хийж сурахгүй бол хүүхэд эргэн тойрондох орчноо мэдэрч чадахгүйд хүрнэ.Тийм учраас бусад хөгжиж байх хэсгүүдэдээ хязгаарлалт хийдэг.
Нярай хүүхэд
Нярай хүүхдийн толгойгоо даах хөгжил
Хэрэв таны хүүхэд ганцаараа толгойгоо даахгүй бол хүүхдийнхээ хүзүүгий булчинг чангалах хэрэгтэй Үүнийг хийх хамгийн зөв арга нь хүүхдийн биеийн бусад хэсэг нь хөдөлгөөнгүй байвал сайн.Ингэвэл хүүхэд зөвхөн хүзүүний булчиндаа анхааралаа хандуулж чадна
Хэрэв таны хүүхэд толгой сул өөрөө өргөж чадахгүй бол өлгийдөх нь хамгийн зөв арга юм.Хүүхдийн бүх бие ороогдсон болохоор хүүхэд зөвхөн хүзүүний булчингаа ажлуулахад анхаарлаа төвлүүлэнэ.
Хүүхдээ өлгийдөн тавь байгаад хажуу бөөрөөр нь өргөж авах дасгал хийх.
Та хүүхдээ өөрийнхөө биеийн эсрэг харуулаад тэвэрч явах. Энэ нь таталцлын хүчийг эсэргүүцэхэд нөлөөлөн их биеийн булчин нь чангарна.
Элгээрээ хэвтэх
Хүүхэд сэрэнгэ байх үед хэсэг хугацаанд элгээрээ хэвтэх нь чухал
Хөл, гар, нуруу хүзүүний булчинг чангалахад чухал.Шалан дээр аль болох өөрсдөөр нь хөдөлгөх нь чухал
Хэрэв шалан дээр элгээрээ хэвтэх дургүй байвал өөрийнхөө цээжин дээрээ элгээр нь хэвтүүлэх.Хүүхдийг саатуулах үүднээс толь,тоглоом ашиглах.
Элгээрээ хараад хэвтэж байх үеийн байрлал
Доош харуулж хжвтүүлээд тоглоомоор тоглуулах
Өгзөг нь оцойхгүй доошоо байх,хөлний мэлхий хэлбэртэй булчин сул байх-Хэрэвээ хүүхэд толгойгоо өргөхдөө хөлөө тэнийлгэж чангалвал хүүхдийн хөлийг улаар нь нийлүүлж нугалж барих хэрэгтэй.
Хүүхдийн өмнө тоглоом байрлуулах.Энэ нь хүүхдийн жинг хоёр талдаа хувиарлаад тэнцвэрээ олохыг сургана.
Дэр юм уу алчуур цээж болон мөрнийх нь доор тавиад гараа урагш болгоод тоглоход нь дэмжлэг болно.
Доош нь харж хэвтэж байхад бөгсөн дээр нь хүндрүүлж өгч нурууны хоер талын булчинд массаж хийж өгсөнөөр хүүхэд толгойгоо өргөхөд илүү хялбар болно.
Доош нь харуулж хийх дасгалаа өдөрт 5-10 минут хийх
Мөлхөх
Хүүхдийн бөгсийг ялимгүй өргөж мөлхөхөд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй Мөлх гэсэн камандаар эхлэх нь зүйтэй ч гэхдээ хүүхдийг дөрвөн хөллөсөн байрлалд тэнцьэрийг нь олуулах.болон энэ байрлалаас бусад дасгалуудыг хийх нь илүү тус болно.
- Өвдгөн дээрээ суулгаад урагш хойш хөдөлж тогло хүүхэд чинь үүнд дуртай байх болно.
- Хүүхдээ өөрийнхөө хөлөн дээр давуулан тавьж өвдөг гарын алгаа газар хүргэж тулахыг заах
- Мөлхөө байрлалаар бариад урагшаа юманд хүргэх гэж оролдох
- Мөлхөөд урагшаа явахыг нь дэмжээд баривч ашиглан татаж явах
Нэгэнт мөлхөөд сурсан бол тэнцвэр чадлыг нь дараахь дасгалаар ахиулах
- Дэрэн дээгүүр мөлхүүлж гаргах
- Буйдан дээгүүр мөлхүүлэх
- Шатаар дээшээ мөлхүүлэх
- Ээж нь өөрийнхөө биеэн дээр мөлхүүлэх
Сууж сурах
- Хүүхдээ хоёр хөлний завсар суулгаад цээжийг нь гараараа түшиж өгнө
- Аажим аажимаар түүгнд үзүүлэх дэмжлэгээ багасгаж өөрөөр нь тэнцвэрээ олуулахыг заах
- Хүүхдээ сууж байхад нь бүсэлхийс нь бариад эгц цэх суухад нь туслах
- Хүүхдээ тойруулаад дэр эвж өгнө:
- Сууж байхад нь хүүхдийнхээ хөлийг дугуй байрлалтай буюу хоёр хөлийнх нь улийг нийлүүлж суулгана.. Хүүхэд өөрөө тэнцвэрээ олох гэж хоёр хөлөө чигээр нь чигээр нь болгон түгжиж суухгүй байхыг анхаарах
Тэнцвэртэй суухыг суухыг сайжируулах:
- Ганцаараа сууж байхад нь тэнцвэрээ олохыг нь дэмжиж өгөх
- Ямар нэг тоглоом бариулан суулгах-Хүүхэд гараа тулаад сууж байснаас хоёр гартаа тоглоом бариад суусан нь дээр
- Газар суулгаад мөрнөөс нь тоглоом барьж тоглоомонд гарыг хүргэхыг нь тэмүүлэх, Энэ нь хүүхдийн хэвлийн болон эх биеийн булчмнг хөгжүүлнэ.
- Хүүхдийн эгц дээр,өндөрт тоглоом бариад аль болох өөрөөр нь хүргүүлэх. Энэ нь хүүхдийн нурууг эгц тэгш болгоно.
- Хүүхдийн хоёр талд ээлжлэн тоглоом баривал бүх биеэрээ хоёр тийш эргэж эргэж хөдөлнө. Энэ үед гараар нь газар тулуулж болохгүй.
- Урьд талд нь газар тоглоом байрлуулаад аль өөрөөр нь өндийлгөн. Урагшаа тэмүүлэн мөлхүүлэхийг хичээх.хэрэгтэй
Хөлд орж буй хүүхэд
Зогсох
- Хүүхдийг өвдгөн дээр нь суулгаж тоглоом тоглуулах мөн өвдгөн дээрээс босох ,суух дасгал хийлгүүлэх
- Тоглоом ширээн дээр тавтиад өөрөө өндийн босоход нь туслах
- Босоод зогсох хамгийн зөв арга нь нэг хөлөө өвдөглөөд нөгөө хөлөөрөө тулж босох
- Хүүхэд жижиг ширээн дээр суугаад эсвэл таны хөлөн дээр суугаад ширээ тулаад өөрөө босох эсвэл таны гараас бариад өндийх
- Хүүхдэд зогсоох дасгал хийлгэх-Өарөө ганцаараа зогсож чадахгүй ч гэсэн бүх л хүүхэд зогсож байх хэрэгтэй. Ялангуяа булчингийн чангарал сулралтай хүүхдүүд зогсож байх хэрэгтэй. Хэрэв зогсох дасгал хийхгүй бол сүүжний яс нь хөгжихгүй үүний улмаас түнх, аарцагны ясанд өөрчлөлт орох нь элбэг.
Тэнцвэрээ олж зогсоох:
Зогсох дасгалын гол зорилго нь хүүхэд гадаад орчноос / тавилга, эцэг эх гэх мэт / туслалцаа аль болох бага авч өөрийн тэнцвэр олох мэдрэмжээ ашиглаж булчингаа хөгжүүлэх
- Зогсож байхад нь хоер гараа ашиглахад нь тоглох тоглоом өгөх
- Зогсох байрлалаараа дээшээ хоер хажуугаа болон хойшоогоо гараа сунгаж хүрэхээр тоглоомыг нь байрлуулах
- Ширээний нөгөө өнцөгт тоглоом байрлуулаад өөрөө түшиж яваад авахыг нь дэмжих
Суулт хийх тоглоом
- Хүүхдийн хөлийг чангалах
- Хүүхдийн өндрийн хэмжээтэй адилхан ширээ юм уу тавиур дээр янз бүрийн тоглоом байрлуулах.Ихэнхи тохиолдолд тоглоомыг нь газар тавиад өөрөө доош сууж аваад буцаад ширээн дээр байрлуулах
Алхах
- Сандал хүүхдээс жаахан урд байрлуулаад хоер гурав алхахыг нь дэмжих
- Урагш нь явуулах ямарч тусламжгүйгээр ганцааранг нь зогсоох
- Гараас нь хөтлөөд хэдэн алхам алхуулах
- Зогсоод доошоо сууж юм авахдаа маш удаанаар хөлөө нугалаад суух
- Зөөлөн газар унгааж тоглодог тоглоомоор тоглох тэр тоглоом нь дуутай байх,Ингэснээр хүүхэд унахаасаа айхгүй байх
Алхах дасгал
Хүүхдээ алхуулж байхдаа хүүхдэдээ өгч байсан дэмжлэгээ бага багаар багасгах.
- Хоёр гараас нь хөтөлж явах
- Нэг гараас нь хөтлөх
- Нэг хурууг нь хөтөлж зогсох
- Нэг хуруунаас нь бариад явуулах
Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, зөв хөгжихөд нь туслах гарын авлага УБ хот 2011