Ховд салбар

ХБХЭЭХолбооны Ховд салбар нь 2004 онд эцэг эхчүүдийн санаачилгаар Английн Хүүхдийг Ивээх сангийн дэмжлэгтэйгээр зохицуулагч, тэргүүн, тэргүүлэгч, 7 гишүүнтэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн.

Одоо салбарын зохицуулагч,  салбар холбооны төсөл хариуцсан ажилтан, хөдөлгөөн засалч сувилагч, багш, хүүхэд хөгжлийн төвийн менежер гэсэн 5 орон тоотой. Тэргүүлэгч 7 гишүүн,  25 ЗЭЭ, 170 орчим гишүүн дэмжигчтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн төв
  • Хөгжүүлэх үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Боловсролын үйлчилгээ

2. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр (25 зөвлөх эцэг эх)

  • Хүүхдийн эрхийн зөрчлийг арилгахын тулд кейс дээр тулгуурлан ЗЭЭ ажилладаг.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бусад үйлчилгээнд холбон зуучлах
  • Бусад эцэг эхчүүдэд нөлөөлөл хийх
  • Эцэг эхчүүдэд эрхзүйн зөвлөгөө өгдөг.

3. Нөлөөллийн хөтөлбөр

  • Сургалт, уулзалт, хэлэлцүүлэг
  • Сайн дурынхныг хамруулах, идэвхжүүлэх
  • Мэдээлэл сурталчилгаа

4. Шилжилтийн хөтөлбөр

Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх /16-25 нас/

Ховд аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд олон  ажлуудыг хийж дараах амжилтуудыг үзүүлсэн байна. Үүнд: ХХТөвөөр үйлчлүүлсэн хүүхдүүдээс спорт урлагийн амжилт гарган тив, улс, бүсийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож бусдад үлгэр дуурайлал болон ажиллаж амьдарч байгаа хүүхдүүд цөөнгүй байна.

Ховд салбар нь 2019-2020 онд нийт 350 орчим хүүхдэд нийгмийн халамжийн болон хөгжүүлэх, сэргээн засах, боловсролын үйлчилгээг үзүүлсэн бөгөөд тэдний эцэг эх асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалтуудыг шат дараалан зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн байгууллага:

  • Аймгийн Засаг даргын тамгын газар /ЗДТГ/
  • ГБХЗХГ
  • Аймгийн эрүүл мэндийн газар /ЭМГ/
  • ХХҮГ
  • БСУГ
  • БОЭТ
  • Ховд их сургууль
  • Жаргалант сумын ЗДТГ
  • Ховд аймгийн хэвлэл мэдээллийн алба
  • Нийгмийн даатгалын хэлтэс
  • ХБХЭМБНХСалбар комисс

Төрийн бус:

  • Гэр бүлийн радио
  • Сайн тус
  • Хувь хүний хөгжлийн институт

Олон улсын байгууллага:

  • ДЗОУБ
  • НЛМ-М
  • ЯХИС

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00

Зохицуулагч: А.Баярмаа

Хаяг: Жаргалант сум, Цамбагарав баг,  БОЭТ-ийн байранд

Мэйл хаяг: khovd.apdc@gmail.com

Facebook: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбар

Ховд салбартай холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй

Утас: 99640906