Тулах, хөдлөх эрхтний бэрхшээл

ТУЛАХ, ХӨДЛӨХ ЭРХТНИЙ  БЭРХШЭЭЛ 

Хөдөлгөөний бэрхшээл нь хүний хөдлөх хөдөлгөөнөө хянах болон удирдах чадварт ямар нэг байдлаар саад болдог. Хөдөлгөөний бэрхшээл нь олон төрлүүд байдаг бөгөөд тэдгээр нь хөнгөнөөс хүнд рүү шилжсэн хэлбэрүүдтэй юм. Хөнгөн бэрхшээлтэй хүүхдүүд бусдын адил алхаж явж ихэнх зүйлийг хийж чаддаг.

Тулах эрхтний хөдөлгөөний бэрхшээлийн талаарх ойлголт янз бүрийн нэр томъёогоор, нэг үе бие эрхтний согог гэж ч тэмдэглэж ирсэн ба энэ согогт гол төлөв тархины саажилттай хүүхдүүд хамаарагддаг. Тулах эрхтний хөдөлгөөний гэмтлийг гол төлөв “детский церебральный паралич – ДЦП” англи хэлэнд “cerebral palsy ба spartic paralysis- спастичческий паралич” франц “ infirmite motorice dorigine Cerebraly- төвийн гаралтай хөдөлгөөний гэмтэл гэсэн нэрээр нэрлэж ирсэн.

Тулах эрхтний хөдөлгөөний бэрхшээл үүсэх шалтгааныг төрөхийн өмнөх, төрөх үеийн, төрсний дараах үеийн гэж хуваавал зохино\

  1. Төрөхийн өмнөх буюу ургийн хөгжлийн үеийн шалтгаанд Хүчилтөрөгчийн дутагдал, ургийн хөгжлийн үе дэхь бодисын сололцооны өөрчлөлт, хүй ороох, өгзөгөөр байрлах, толгой гарахгүй байх, эхийн төрөх үйл ажиллагааны сулрал /наркоз, шокийн байдлаас болж үүсэх асуудлууд, гэмтэл бэртлээс үүсэлтэй цус харвалт, төрөхийн үе дахь механик гэмтэл, гэнэтийн даралт унах, хүчлэл өгөх тарианууд, хэт хурдан төрөх, ургийн буруу байрлал, генетикийн шалтгаан байж болно. Ургийн тархины хүчилтөрөгчийн дутагдал төрөх үеийн хамгийн эрсдэлтэй хүчин зүйлсийн нэг болдог.
  2. Төрөхийн дараах шалтгаан Тархи гавлын ясны бэртэлт, халдварт, менингит, инцефалит, хордлого , эмийн болон бусад бодисын хордлого, тархины цусан хангамжийн өвчин, хүчилтөрөгчийн дутагдал, тархины өвчлөл, тархины хавдар, усан хавдар, тархины усжилт, Тулах эрхтний хөдөлгөөний бэрхшээлийг үүсэх шалтгааныг Японы Хёогогийн боловсролын Их сургуулийн багш доктор К.Ишикура “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” номондоо дараах байдлаар тоймлон тэмдэглэсэн байна. Тулах эрхтний хөдөлгөөний бэрхшээлийг үүсгэж байгаа олон төрлийн өвчин эмгэгүүдийн талаарх тодорхой мэдэх нь ялангуяа уг өвчин тархины гэмтлийн шалтгаантай тодорхойлоход чухал үүрэгтэй.

Төрөхийн дараах шалтгаан Тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлийг үүсгэж байгаа олон төрлийн өвчин эмгэгүүдийн талаарх тодорхой мэдэх нь ялангуяа уг өвчин тархины гэмтлийн шалтгаантай тодорхойлоход чухал үүрэгтэй

Бэрхшээл үүсгэж байгаа шалтгааныг  Тархины гэмтлийн шалтгаант  Тархины гэмтлийн бус шалтгаант гэж хоёр хувааж үздэг.

Тархины гэмтлийн шалтгаант эмгэгт  тархины гэмтлийн шалтгаанаас үүдэлтэй дараах хөдөлгөөний эмгэгүүдийг нэрлэж болно.

Үүнд:

  • Тархины саажилт: Ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос эхийн төрсний дараах долоо хоногийн дотор үүссэн гэмтэл, цааш даамжирдаггүй сэргээгддэг гэдэг онцлогтой боловч гэмтлийн хор уршиг хор нөлөө биеийн галбирт эдгэшгүй гажиг өөрчлөлтийг авчирдаг. Ингэж тархийг эмгэгшүүлэх нь тархинд цус харвах, халдварт өвчин, тархины хүчилтөрөгчийн дутагдал зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэж үзэж болно. Японд уг эмгэгийн тархалтыг 1000 хүн тутамд 1-2 хүнд илэрч байна гэсэн тооцоог гаргажээ.
  • Тархины халдварт өвчин: Менингит уураг тархины бор гадаргийн эмгэг , вирусын гаралтай халдварт viral infectiouns янз бүрийн өвчнүүд, төв мэдрэлийн системд халдвар, central nervous system infections үүсгэж өвчлүүлэх тохиолдол ч бас байна.
  • Тархины судасны эмгэг: Тархинд цус харвах, цус хурах, гавлын ясан доторхи цус харвалт intracranial homerrhage тархины дотор цус алдалт зэргээс шалтгаалж төв мэдрэлийн систем гэмтвэл тухайн гэмтсэн хэсгээс шалтгаалан олон янзын эмнэлзүйн шинж тэмдэг бүхий өөрчлөлтүүдийг үзүүлдэг.
  • Тархи толгойн ил эмгэг: Осол аваараас үүдэн толгойд ил гэмтэл авахад тархины ил гэмтэл үүсч, улмаар аль хэсэгт гэмтэл үүссэнээс шалтгаалан олон янзын эмгэгүүд илэрдэг байна. Иймэрхүү тархины гэмтэл нь өргөн хүрээтэй эмнэлзүйн шинжтэй байна.

Хордлого болон бие махбодийн шалтгаант эмгэгүүд: Химийн хорт бодис, мөнгөн усны хордлогод орсноор төв мэдрэлийн системд өөрчлөлт орж улмаар насан туршдаа өвчин эмгэг, гажиг хөгжилтэй болж үлдэх хор нөлөөтэй.

Төрөлхийн гажиг: Тархины усан хаван зэрэг ямар нэгэн шалтгааны улмаас тодорхой бус өвчин олон байдаг ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад ургийн төв мэдрэлийн систем ямар нэгэн гэмтэлд орно.

Таталт өгөх эмгэг:  Ихэнхдээ тархинд гэнэт цохиулж буй мэт өөрчлөлт гардаг. Таталт өгөх хугацаа, давтамж нь олон төрөл байдаг. Цаашлаад тархины эд, эсэд голомтод өөрчлөлт өгөх хүртлээ хүндэрч, өөр олон өвчин эмгэг үүсгэх эх үүсвэр болох тохиолдол элбэг.

Тархины гэмтлийн бус шалтгаант эмгэг: Гэмтлийн бус шалтгаант эмгэгийн үед төв тэдрэлийн систем гэмтэлгүй, танин мэдэх үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй боловч, хөдөлгөөний чадварын хомсдолд эсвэл мэдрэхүйн эмгэг бэрхшээлтэй болох тохиолдол элбэг байдаг.

Үүнд:

Нуруу нугасны эмгэг: осол аваараас шалтгаалсан гэмтэл, нуруу нугасны хавдар, менингит, нурууны эвэрхий зэргээс үүдэн, тухайн гэмтсэн хэсгээс доошхи  мэдрэлийн судал саажин хөдөлгөөний болон мэдрэхүйн эмгэг өөрчлөлтөд ордог.

4 мөчний тайралт: төрөлхийн ясны сийрэгжилт, осол аваараас үүдэлтэй 4 мөчөө тайруулах тохиолдол байдаг. Тархины гэмтлээс үүсэх бусад төрлийн өвчин осол аваар, мэдрэлийн эсийн эмгэг өөрчлөлтөөс үүдэн тархины хэсэг гэмтэж хөдөлгөөний чадварын хомсдолд орох, эсвэл мэдрэхүйн эмгэг бэрхшээл бий болдог байна. Булчингийн хатингаршил хүнд өвчний улмаас булчин сулралд орох зэргээр булчингийн эмгэг өөрчлөлт үүсгэдэг тул булчингийн сулрал, булчингийн тэжээлийн дутагдалтай болох нь нэгэнт тогтоогдсон.

Хөдөлгөөний эрхтний өөрчлөлтийн ангилал 

Хүний биеийн дээд, доод мөчүүд дэх тулах хөдөлгөөний эрхтний өөрчлөлтийг дараах байдлаар ангилдаг.

Үүнд:

-Хемипарез – биеийн хэсэгчилсэн саажилт, баруун эсвэл зүүн тал мэдээгүй болно.

-Диапарез – дээд эсвэл доод мөчүүдийн сулрал ихэнхдээ доод мөчнүүд мэдээгүй болно.

-Трипарез – хоёр хөл нэг гарын сулрал эсвэл эсрэгээр

-Парапарез параллель – хоёр хөл эсвэл хоёр гар сулрал

-Квадрипарез – бүх дөрвөн мөчний сулрал

-Тонопарез – нэг мөчний сулралт саажилт ховор тохиолддог.

Хөдөлгөөний гэмтлийн чанараас нь хамааруулж дараах хэлбэрт хуваадаг.

– Спастичность- Уураг тархины доод хэсгийн хөдөлгөөний хэсгийн гэмтлийн үр дүнд үүсдэг. Эрүүл хүн ямар нэг хөдөлгөөн хийхэд зрим нэг бүлэг булчин суларч, зарим нь чангардаг. Харин дээрхи хэлбэрийн хөдөлгөөний гэмтэлтэй хүмүүсийн бүлэг булчин чангарсан чигээр үлдэж, улмаар тэр хэсэг ясжиж мэдрэмжтэй байдлаа алдаж нэмэгдсэн тонус бий болдог.

.– Атетоз – энэ хэлбэрийн үед уураг тархины доод хэсгийн мэдрэлийн холбоосууд гэмтэж өвчтөн, тэнцвэргүй, хяналтгүй хөдөлгөөнийг хийдэг. Атетоз хэлбэрийн хөдөлгөөн тайван үед эмх замбараагүй хөдөлгөөн ихэсч нүүрний булчинд ч илэрнэ. Их хэмжээний тэнцвэргүй хяналтгүй хөдөлгөөнүүд өвчтөний тэнцвэр, хэл яриа, залгих, зажлах, амьсгалах үйл ажиллагааг хүндрэл бэрхшээлтэй болгодог.

– Атакси – энэ хэлбэрийн үеийн хамгийн гол 1-р бэрхшээл тэнцвэр, гол нь алхахад асуудал үүсдэг. Алхах үед тэнцвэрээ алдаж үсрэлттэй явдаг. Өвчтөн алхахдаа хөлөө яаж зөөж, яаж тэнцвэрээ олохоо мэддэггүй. Булчингийн тонус, рефлекс алдагдсан байна. Энэ хэлбэрийн үед хэлний булчингийн сулралаас үүдэн дультраатаж ярих бэрхшээл дизартрия дагалдах хандлагатай байдаг.

. -Тархины саажилттай үед дагалдах өөрчлөлт – оюуны хомсдол – тархины саажилтын байдал хөдөлгөөний согогоос гадна тодорхой хэмжээгээр оюуны хомсдлын бэрхшээлийн түвшингээр тодорхойлогддог. Уураг тархины эмгэгшилээс үүдэлтэй хөдөлгөөний өөрчлөлтийн үед оюуны чадамжийн үзүүлэлт дийлэнх 50-60%-д өндөр биш байдаг.  -Харааны өөрчлөлт – харааны  байдал харааны сулралаас, огт хараагүй хүртэлх хэмжээнд байхаас гадна нүдний янз бүрийн эмгэг ажиглагдана.

– Сонсгол – атетозтой хүн сонсгол муутай байна.

-Хэл яриа – амьсгалын болон өгүүлэх эрхтний булчингийн сулрал ажиглагдана. Хэл ярианы түвшин оюуны хомсдлын түвшинг илтгэж байдаг.

Хөдөлгөөний бэрхшээлийг үүсгэдэг олон нөхцөлүүд  байдаг.

Тэдгээрээс илүү түгээмэл нь :

  • Тархины саажилт
  • Яс салаалах
  • Булчин сулрах өвчин
  • Сульдаа рахит буюу яс зөөлрөх
  • Тархины олдмол гэмтэл, осол халдварт өвчин
  • Бие махбодийн бэртэл гэмтэл
Тэргэнцэртэй хүүхдийн түүх