Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв

СЗСҮТөвийн Протез, ортопедийн үйлдвэр   

СЗСҮТөвийн Протез, ортопедийн үйлдвэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний төрөл хэрэгцээнд нийцсэн чанартай, хүртээмжтэй олон улсын стандартад тохирсон протез, ортопедийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйл ажиллагааг 1966 оноос өнөөг хүртэл улсын хэмжээнд явуулсаар ирсэн бөгөөд жилдээ 1500-2000 гаруй иргэнд 45 нэр төрлийн протез, ортопед тусгай хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлж үйлчилгээг үзүүлдэг.

Үйлчилгээний танилцуулга: Туслах хэрэгсэл үйлдвэрлэл  

Тус үйлдвэрт хийгдэж буй бүтээгдэхүүний нэрс:

  • Дээд мөчний протез

Мөр бугалганы протез

Шууны протез

Гар сарвууны протез

Хурууны протез

  • Доод мөчний протез

Шилбэний протез

Өвдөгний тулгууртай протез

Дунд чөмөгний протез

Сүүж түнхний протез

Тавхайн урд хэсгийн хошуувч, башмачок

  • Эмчилгээний даавуун даруулга

Тарганы

Бөөрний

Нурууны

Жирэмсний өмнөх болон дараа үеийн

Хэвлийн ивэрхийний

  • Төрөл бүрийн улавч

Супинатор,

Пронатор

Өндөрлөгөөтэй

Шпорын

Ивүүр / өсгийвч

  • Төрөл бүрийн чиг

Шууны

Бугалганы

Шагайн

Суганаас холдуулагч

  • Согог заслын ортопеди гутал, ботинк, сандаль
  • Нурууны корсет /нурууны бүх түвшинд / даавуун, хуванцар, ширэн/
  • Хүзүүний бэхэлгээ /хатуу, зөөлөн/
  • Павликийн дөрөөвч
  • Фрезкагийн дэр
  • Цавь, төмсөгний ивэрхийн даруулга
  • Аппарат
  • Тутор
  • Зогсоогч
  • Булангийн сандал
  • Тавцантай ширээ гэх мэт.

Хөгжлийн бэрхшээлийн төрөл: 

  • Хараа 
  • Сонсгол 
  • Хөдөлгөөн 
  • Бусад 

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Протез, ортопед тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл
  • Протез, ортопед хийлгэх болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт – Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэнээс бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт

Үйлчилгээний хүрээ: Үндэсний хэмжээнд 

Үнэ: Төлбөртэй /2012 оны 12 сарын 01 ны өдрийн 153 тушаалаар батлагдсан Протез, ортопеди тусгай хэрэгслийн жишиг үнээр хийгдэж байгаа болно/ 

Цагийн хуваарь: Ажлын өдөр 8:30-17:30

Протезийн хэрэгсэл:

Сүүж-түнхний үе, өвдөгний үе, шагайн үе, сүүж-түнх, түнх, дунд чөмөг, шилбэ, шилбэний түгжээт хадаас, өвдөгний тулгууртай шилбэний протез, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, зүрхний хиймэл хавхлага, гавлын титан бүрхэвч, дунд чихний титан протез, шилэн нүд, хуванцар нүд, нүдний болор, нүдний уян болор;

Ортопедийн хэрэгсэл:

Харааны шил, +5, -5 болон түүнээс дээш контакт линз, сонсголын дижитал аппарат, согог засах бүх төрлийн гутал (өвөл, зун, хавар, намар), нурууны хамгаалалт (ширэн, даавуун, хуванцар), нурууны бэхэлгээ, төрөл бүрийн гар, хөлийн болон суга өргөгч чиг (урт, богино, хөлийн аппарат), хараагүй хүний таяг болон бусад төрөл бүрийн таяг, хүзүүвч, хүзүүний бэхэлгээ (хатуу, зөөлөн) павликийн дөрөөвч, ивэрхийн даруулга, алхуулагч, төрөл бүрийн улавч, дунд чөмөгний болон шилбэний порлон.

– Протез, ортопедийн хэрэгслийг гадаадад хийлгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн ижил төрлийн протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнээр тооцож олгоно.

– Протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэндээ хийлгэсэн бол нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн эрхтэн тус бүрд олгоно.