Дархан-Уул салбарын дэргэд “Зузаахай” Хүүхэд хөгжлийн төв нь 2017 онд Ч. Цэрэнжав /хүүхдийн их эмч/, Г. Алтанчимэг /бага эмч/, Г. Сүндэрьяа /хөдөлгөөн засалч/, Э. Болор-Эрдэнэ /нийгмийн ажилтан/, А. Цэцэгээ /зөвлөх ээж/ нарын санаачилгаар байгуулагдсан.
“Зузаахай” төв нь дараах 4-н төрлийн үйлчилгээг өдрөөр төв дээрээ үзүүлж байна.
- Хөгжүүлэх үйлчилгээ
- Спорт
- Урлаг
- Эрүүл мэндийн үйлчилгээ
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Хөдөлгөөн засал
- Орчин үеийн тоног төхөөрөмжийн сэргээн засах үйлчилгээ
- Боловсролын үйлчилгээ
- Хэл засал
- Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
- Ахуй засал гм
- Гэр бүлд зөвөлгөө өгөх
- Эцэг эхчүүдэд хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт явуулах гэх мэт
Хөгжлийн бэрхшээлтэй 5-8 насны хүүхэд хамрагдана.
Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
Манай төв жилд нийт 45 хүүхдэд үйлчилгээгээ хүргэдэг. 2019-2020 онд 5 хүүхдийг цэцэрлэгт, 8 хүүхдийг сургуульд шилжүүлэн хамрууллаа. “Зузаахай” төв дараах байгууллагуудтай түншилж ажиллаж байна.
Төрийн байгууллага: ХХҮГ, ГБХЗХГ, НТБ-ын төв, 12-р дугаар сургууль, УЗХ, АШУИС-ийн Дархан дахь салбар, АНБХ
Төрийн бус байгууллага: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөл, Гэрэл-Өөд хөгжлийн төв, Бизнес хөгжил ТББ, Амьдралын Зөн хараа ТББ, Дархан Хүнс ХХК, Хамтын хүч хоршоололтой зэрэг олон байгууллагуудтай хамтран ажилладаг.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:00
Бямба-Ням гаригууд гэрээр үйлчилгээ үзүүлдэг
Хаяг: Дархан сум, 5-р баг, Хөгжлийн төв 103 тоот
Утас: 95376992, 89620801