ХБХЭЭХолбооны Баян-Өлгий салбарын дэргэдэх “Хүүхэд Хөгжлийн Төв” нь эцэг эхчүүдийн санаачилгаар 2008 оноос байгуулагдсан. 2011 онд Дэлхийн Зөн ОУБ-ын санхүүгийн дэмжлэгээр өдөрт 40 хүүхэд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай 280м² ашигтай талбай бүхий 10 өрөө тасалгаатай, өөрийн өмчлөл бүхий орон байртай болсон.
Хүүхэд хөгжлийн төв нь дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
1. ХБХ-ийн чадварыг хөгжүүлэх үйлчилгээ
-Урлаг, авьяас чадварыг хөгжүүлэх
– Амьдрах ухаанд сургах
-Нийгэмшүүлэх, тэгш оролцоог хангах
2. Эрүүл мэндийн үйлчилгээ
-Хөдөлгөөн засал
-Уламжлалт аргаар алдагдсан чадварыг сэргээн сайжруулах
3. Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ
-Дохионы хэлний анхан шат (Казах, Монгол хэл)
-Хэл засал, Ахуй засал
-Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
– СӨБ-ийн “Хүүхэд харах үйлчилгээ”
Баян-Өлгий аймгийн бүх хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдүүд хамрагдаж байна.
Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирэх. Үүнд:
-Хүүхдийн төрсний гэрчилгээ
-Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
-Асаргаа тогтоох Комиссын шийдвэрийн хуулбар
Хүүхэд Хөгжлийн төв давхардсан тоогоор жилд 280 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна. Хөгжлийн төвөөр дамжуулан ХБХ-ийг боловсролд тэгш хамруулах ажлын хүрээнд 35 хүүхэд ЕБС-д элсэн суралцсан ба НТБ-ийн төвөөр 7 сурагч суурь боловсрол олгож 6 хүүхэд орон нутаг дахь МСҮТөвд төрөл бүрийн мэргэжил сонгон суралцаж байна. 2020-2024 оны хооронд Норвегийн Тусламжийн Байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөлд хамрагдаж байна.
Цагийн хуваарь: Даваа–Баасан 09:00–17:00
Хаяг: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 13-р баг, Хүүхэд хөгжлийн төв
Мэйл хаяг: bayanulgii.apdc.@gmail.com
Facebook: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Баян-Өлгий салбар
Утас: 94534071, 94830204,