Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн төв

ХБХЭЭХолбооны  Орхон  салбарын дэргэдэх  Хүүхэд  Залуучуудын  Хөгжлийн төв  нь 2012 оны 10-р сарын 02-нд Гэрээр Айлчлах Төслийг  хэрэгжүүлсэн үр дүн дээр  үндэслэн байгуулагдсан.

Орхон  аймагт  бага  насны  хөгжлийн  бэрхшээлтэй   хүүхдүүдийг  эрт  илрүүлэх, зөв  оношлох  үйлчилгээ  байхгүй байсан тул  төвийг байгуулсан. Төвийн  үйл  ажиллагаа  тухайн  үед  цагаар  хүүхдүүдэд  дасгал  хийдэг  байсан.

 

Төв нь дараах  3-н төрлийн үйлчилгээг өдрөөр төв дээрээ үзүүлж  байна.

  1. Хөгжүүлэх үйлчилгээ
  • Дугуйлан   / 2 сар тутамд  1 төрлийн  спортын  дугуйлан/
  • Урлаг   –  /7 хоногт 2 удаа  дуу  хөгжмийн  хичээл  орно/
  • Хөдөлмөрт  бэлтгэх  –  \15 – 30  насны  залуучуудыг өөрсдийн  хийж  чадах  чадамжинд  тулгуурлан  хөгжүүлэх/

2. Эрүүл мэндийн үйлчилгээ

  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хөдөлгөөн засал

3. Боловсролын үйлчилгээ :

  • Тусгай  хэрэгцээт  боловсрол
  • Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй   хүүхэд  залуучууд  хамрагдаж байна.

Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  2. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  3. Комиссын шийдвэрийн хуулбар

Манай төв  8  жилийн жилийн хугацаанд нийт  100  гаруй  хүүхэд  залуучуудад үйлчилгээгээ хүргэсэн. 2019–2020 онд 1  хүүхдийг  мэргэжлийн сургуульд шилжүүлэн сургаж  байна . ХЗХТөв нь  аймгийн  Засаг  Даргын   Тамгийн  Газар,  Найдвар  ТөвТББ, Итгэлийн  мод  ТББ – тай хамтран  ажилладаг.

Төвд  хамрагдсан  хүүхдүүдээс 8 хүүхдийг цэцэрлэгт, 12 хүүхдийг ЕБС-д, 7  залуучуудыг  МСҮТ-д тус тус шилжүүлэн хамрууллаа. Мөн 2017 онд Австрали  улсад  болсон  Тусгай  Олимпийн Өвлийн  Дэлхийн  наадамд  гүйлтийн  цанын  төрлөөр  оролцон төвийн  1 хүүхэд  алт, мөнгөн  медалиар  энгэрээ  мялаасан бол  төвийн  4 залуучуудыг  сагсан  бөмбөгөөр  бэлтгэн  2018 оны 11 сард  Зүүн  Азийн  сагсан  бөмбөгийн  тэмцээнд  оролцон  мөнгөн  медаль  авсан.

Цагийн хуваарь: Цагийн хуваарь: Даваа-Баасан 08.30 -16:30

Хаяг: Баян – Өндөр сум, Наран баг, Хүүхэд  Залуучуудын  Хөгжлийн  Төвийн  байр

Мэйл хаяг: orkhon.apdc@gmail.com

Facebook: Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны Орхон салбар

Утас: 95341983