Дорнод салбар

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХИЙН ХОЛБООНЫ ДОРНОД САЛБАР ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны Дорнод аймаг дахь салбар нь анх 2001 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн санаачлагаар үүсэн байгуулагдсан. Үүнээс хойш тасралтгүй тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Дорнод аймгийн хэмжээнд 600 гаруй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн амьдралд тэгш боломжтойгоор оролцуулахад эцэг эхчүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүдийн эвлэлдэн нэгдэх бололцоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд тулгамдаж буй асуудлаар бодлогод нөлөөлөл хийж ажилладаг.

      Холбооны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үе тэнгийн хүүхдүүдийн дунд хөгжих, тэднийг нийгмийн идэвхитэй гишүүн болгоход төрд нөлөөлж, бодлогын өөрчлөлт, шинэчлэлтээр хүүхдийн эрхийг хангуулах явдал юм.

Тус холбоо нь дэргэдээ 2 төвийг үүсгэн байгуулсан.

       2003 онд “Английн хүүхдийн ивээх санг”-ийн дэмжлэгтэйгээр Дорнод аймагт анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “НӨХӨН СЭРГЭЭН ТӨВ”

    2013 онд Канад сангийн санхүүжилт, Аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”-ийг нээн үйл ажиллагаа нь тасралтгүй тогтмол явуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо нь гишүүнчлэлтэй ашгийн бус, төрийн бус байгууллага билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг цогцоор үзүүлдэг.

      Одоогоор нийт 200 гаруй гишүүнчлэлтэй, 9 тэргүүлэгч үйл ажиллагаагаа явуулж байна. Салбарын зохицуулагчаар 2012 оноос одоо хүртэл Т.ОЮУНСҮРЭН ажиллаж байна. Мөн Олон Улсын төсөл хөтөлбөрүүд болон сайн дурын гишүүдтэй хамтран ажиллан хуримтлуулсан сайн туршлагууд бий.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “ ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”-ийн сэргээн засах болон гал тогооны тоног төхөөрөмжийн төслийг КАНАД САН санхүүжүүлэв. 2012.12.04
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “ ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”-ийн тоглоомын өрөө, сургалтын танхимын тохижилтын төслийг ПЕТРОВИС ХХК санхүүжүүлэв. 2014.12.01
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “ ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”-ийн барилгын их засварын төслийг Япон Улсын “ӨВСНИЙ ҮНДЭС” хөтөлбөр санхүүжүүлэв.2014.05.25 
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх төсөл 2018.10.05

 

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхийн төлөө сургалтуудын нөлөөллийн ажлуудыг аймаг, орон нутгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр хамтран зохион явуулдаг.

    2018 онд “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ” нь байгуулагдсаны 5 жилийн ой тохиож тайлант арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 80 гаруй гишүүд болон хамтран ажилладаг. Төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон ба 5 жилийн турш хийгдсэн тайлангаа тайлагналаа. 

    Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг: 2018 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санхүүжин хэрэгжүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.  

Мөн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний Өдрийн үйлчилгээ үзүүлэх МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛТЭЙ болж үйлчилгээгээ үзүүлэн ажиллалаа. 

       Тус ХБХЭЭХ-ны дэргэдэх “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ” нь дараах 5-н төрлийн үйлчилээ үзүүлдэг.

  1. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ
  2. Ганцаарчилсан сургалтын үйлчилгээ
  3. Өдрийн үйлчилгээ
  4. Гэрт хүрч очих үйлчилгээ
  5. Шилжилтийн хөтөлбөрийн үйлчилгээ