Дорнод салбар

ХБХЭЭХолбооны Дорнод салбар нь 2001 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан. Үүнээс хойш тасралтгүй тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 9 ажилтантай, 30 гишүүдтэй байсан ба одоо 3 ажилтантай, 400 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Дорнод аймгийн хэмжээнд 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн амьдралд тэгш боломжтойгоор оролцуулахад эцэг эхчүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүдийн эвлэлдэн нэгдэх бололцоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд тулгамдаж буй асуудлаар бодлогод нөлөөлөл хийж ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. “Алтанзул” Хүүхэд хөгжлийн төв
  • Өдрийн үйлчилгээ
  • Гэрт очих үйлчилгээ
  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ
  • Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр

2. Шилжилт хөтөлбөр

  • САОРИ гар урлал (Оюуны бэрхшээлтэй залуусын хөдөлмөр эрхлэлт)
  • Шүр урлал, шигтгээ наах урлал

3. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр

11 багт 11 зөвлөх ээж ажиллаж байна. Баг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын бүртгэл судалгааг хийж, эцэг эх, асран хамгаалагчтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл өгөн, холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулж ажиллаж байна.

4. Нөлөөллийн хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхийн төлөө сурч боловсрох эрхийг хангуулахаар нөлөөллийн ажлуудыг аймаг, орон нутгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран зохион байгуулдаг.

Дорнод аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө “Эцэг эхийг чадавхжуулах сургалт”, байгууллагуудад хууль, дүрмийн хэрэгжилтийн мониторинг хийж ажиллаж байна. Манай салбар нь 19 жилийн хугацаанд нийт 400 эцэг эхчүүдэд хүрч ажиллажээ. ХБХЭЭХ нь төрийн 10 Байгууллага, 5 ТББ, 4 ОУБ-тай хамтран ажилладаг.

Жил бүр Хүүхдийн баяр, Шинэ жил, Тусгай олимп, Хэл ярианы бэрхшээлтэй залуучуудын дунд тэмцээн, Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулсан арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”- ийн сэргээн засах болон гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах төслийг КАНАД САН-тай хамтран хэрэгжүүлсэн. 2012.12.04
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”-ийн тоглоомын өрөө, сургалтын танхимын тохижилтын төслийг ПЕТРОВИС ХХК санхүүжүүлсэн. 2014.12.01
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “ ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨВ”- ийн барилгын их засварын төслийг Япон Улсын “ӨВСНИЙ ҮНДЭС” хөтөлбөр санхүүжүүлсэн.2014.05.25
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх төсөл 2018.10.05

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00

Зохицуулагч: Д.Оюунсүрэн

Хаяг: Хэрлэн сум, 4-р баг Хан-Уул, “Хүний хөгжлийн ордон” байранд 102 тоот

Цахим хаяг: dornod.apdc@gmail.com

Фейсбүүк хаяг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Дорнод салбар

Утас: 70583036, 99589869, 88100431