Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг тухай

                ADHD АНХААРАЛ ДУТМАГШИЛ ХЭТ ХӨДӨЛГӨӨНТӨХ ЭМГЭГ

ADHD буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг (Attention Deficit Hyperactivity Disorder) гэдэг нь сурлагын болон харилцааны амжилт гаргахад нь нөлөөлдөг цогц сэтгэцийн эмгэг. Уг сэтгэцийн эмгэгийг ялгаж танихад заримдаа хүнд байдаг. Шалтгаан   тодорхойгүй боловч  удамшлийн шалтгаан 75% эзэлдэг.

Онцлог

Төвлөрөх чадвар муутай, гэнэтийн огцом хөдөлгөөнөөрөө бусдаас ялгардаг.

Тэд зүгээр л гүйж харайх биш, жирийн хүүхдүүдээс илүү их хөдөлгөөнтэй байдаг. Өдөр тутмын, хэвийн амьдралд нь саад болохуйц хэмжээний хэт хөдөлгөөнтэй, анхаарах чадвар муутай, тогтворгүй гэсэн онцлогтой байдаг. Тодорхой дурьдахад, юмаа мартаж, гээх нь их, жижиг сажиг алдаанууд их гаргадаг, эргэн тойрныхоо зүйлд анхаарал нь амархан татагдаж, түүндээ шууд автагдан босоод явах, оролдож үзэх гэх мэт хэт их хөдөлгөөтэй байна. Тогтож сууж чаддаггүй ба байж ядсан, босч суусан байдалтай.

  1. Анхаарал дутмагшил

Ямар нэг зүйлд хичээгээд ч удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Ямар нэг зүйлд удаан анхаарч, удаан хийж чаддаггүй.

  1. Хэт хөдөлгөөнтөх 

Хэсэг хугацаанд анхаарлаа сайн төвлөрүүлээд хийдэг ч тун удалгүй босч, дэвхцэж, зүгээр сууж чадахгүй болно.

  1. Холимог

Дээрх шинжүүд аль аль нь хосолсон байгааг хэлнэ.

ADHD-н зарим салангид шинж тэмдэг хүүхдэд ажиглагдах нь хэвийн үзэгдэл ADHD гэсэн онош тавихаас өмнө мэргэжлийн эмч оношилж дүгнэлт гаргах хэрэгтэй юм. ADHD оношлогддог дундаж нас нь 7 ба ихэвчлэн өсвөр насанд оношлогддог.

🔹Хэзээ илрэх вэ?

Хүүхэд бага сургуульд суралцаж эхлэх үед анхаарал төвлөрөлт шаардагдаж эхэлдэг ба энэ үеэс шинж тэмдгүүд нь илэрнэ. Ихэвчлэн охидоос илүү хөвгүүд оношлогдох нь их.

🔸Үүсэх шалтгаан: 

Одоогоор мэдэгдээгүй байгаа ба эрдэмтэд үүсэхэд нөлөөлдөг хэдэн хүчин зүйлсийг таамаглаад байгаа.

Үүнд:

  • Удамшилт
  • Тархины анхаарлыг удирддаг хэсгийн гэмтэл мөн энэ хэсэгт нөлөөлөх бусад тархины эмгэгүүд
  • Жирэмсний үеийн уургийн дутагдал, архи, тамхины хэрэглээ, хүчирхийлэл (эдгээр нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг).
  • Химийн бодисын тэнцвэргүй байдал (ADHD-тэй хүүхдийн тархин дахь химийн бодисийн тэнцвэр алдагдсан байдаг).
  • Хорт бодис
  • Хэт бага жинтэй төрөх гэх мэт. Сонирхуулахад зарим хүмүүс сахарын хэрэглээ, зурагт хэт их үзэх, сурлага муутай байх, ядуурал, хоол хүнсний харшил зэргээс  энэхүү эмгэг үүсэх магадлалтай гэж боддог бол эдгээр нь ADHD-г үүсгэдэг гэх ямарч нотолгоо гарч ирээгүй байна.

ADHD-н 14 шинжийг дор дурдъя

  1. Зөвхөн өөр дээрээ төвлөрсөн зан авир

ADHD-н нийтлэг шинж, бусдын хэрэгцээг ойлгох чадваргүй байдаг.Энэ нь 2 дахь шинж рүү хөтөлдөг.

2. Саад болох

Өөр дээрээ төвлөрсөн зан авир нь ADHD-тэй хүүхэд бусдын яриаг таслах, бусдын яриа тоглоом зэрэгт дайрч ороход хүргэдэг.

3. Ээлжээ хүлээхэд хүндрэлтэй

ADHD-тэй хүүхэд бусадтай тоглож байхдаа анги дээр ээлжээ хүлээхэд хүндрэлтэй байдаг.

4. Сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй

ADHD-тэй хүүхэд сэтгэл хөдлөлөө барихад бэрхшээлтэй байдаг зохисгүй үед дүрсхийж уурладаг.

5. Тогтворгүй, зүгээр сууж  чаддаггүй.

Тэднийг хүчилж суулгах үед босохыг оролдож гүйлдэж сууж чадахгүй сандал дээрээ эвхрэлддэг.

6. Чимээгүй тоглож чаддаггүй

Тогтворгүй байдал нь хүүхдийг чимээгүй тоглох эсвэл чөлөөт цагаараа тайван байхад хүндрэл учруулдаг.

7. Дуусгаагүй зүйлс

ADHD-тэй хүүхэд олон зүйлсийг сонирхдог ч тэдгээрийг дуусгах тал дээр асуудалтай байдаг. Жишээ нь: Тэд гэрийн ажил даалгавар гэх мэт олон зүйлсийг сонирхдог ч тэдгээр ажлуудаа дуусгалгүй дараагийн зүйлээ сонирхож эхлэх нь элбэг.

8. Анхаарлын дутагдал

Хэн нэгэн тэдэнтэй ярьж байхад анхаарлаа хандуулахад бэрхшээлтэй байдаг. Тэд юу хэлснийг нь сонссон гэж хэлэх боловч давтан хэлж чаддаггүй.

9. Оюуны чармайлт шаардсан даалгавраас зайлсхийх

Анхаарал дутагдал нь мөн хүүхдийг ангид байхдаа эсвэл гэрийн даалгавраа хийж байхдаа анхааралтай байх зэрэг оюуны чармайлт шаардсан даалгавраас зайлсхийхэд хүргэдэг.

10. Алдаа

Тэд төлөвлөгөөг дагах төлөвлөгөөг дагах гүйцэтгэхдээ асуудалтай байдаг. Энэ нь хайхрамжгүй алдаа гаргахад хүргэдэг. Энэ нь залхуу, оюун ухааны дутагдалтай гэсэн үг биш

11. Гөлрөх

ADHD-тэй хүүхэд байнга чанга дуутай ширүүн байдаггүй.  ADHD-н өөр шинж тэмдэг нь бусад хүүхдээс илүү дуугуй идэвхигүй байх юм. Хоосон зүйл рүү ширтэж гөлөрч эргэн тойрондоо юу болж байгааг ойшоохгүй байх зэргээр илэрч болно.

12. Зохион байгуулалтгүй байх

Хийх ёстой зүйлс, даалгавраа хянахад бэрхшээлтэй байдаг. Гэрийн даалгавар, сургуулийн төсөл бусад дааалгавраа эрэмбэлэхэд хүндрэлтэй байдаг нь сургууль дээр асуудал үүсгэдэг.

13. Мартамхай

Өдөр тутмын үйл ажиллагаагаа мартдаг. Гэрийн ажил гэрийн даалгавраа хийхээ мартдаг. Мөн тоглоом эд зүйлсээ байнга хаяж гээдэг.

14. Олон орчин дахь шинж тэмдэг. Жишээ нь: Тэдэнд гэр сургууль аль алинд нь анхаарал дутагдал ажиглагдаж болох юм.

Бүх хүүхдүүд дээрхээс зарим зан авируудыг тодорхой хэмжээнд гаргадаг. Гэхдээ хэрэв ийм бол та дараагийн алхмын талаар бодож эхлэх хэрэгтэй.

  • Хүүхэд тань ADHD-н шинж тэмдгийг байнга гаргадаг бол
  • Тэдний зан авир нь сурлагын амжилтанд нь нөлөөлж мөн ангийн хүүхдүүдтэй муу харилцаатай байхад хүргэж байгаа бол

Хавсарсан шинж тэмдэг

ADHD-ийн үед бусад шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээрийг хорио цээр, эсвэл хавсарсан шинж тэмдэг гэж нэрлэдэг. Эдгээр нь ADHD-тэй ижил төстэй шинж тэмдэг илэрдэг бөгөөд түүний гаднах байдлыг далдалж чаддаг. Аливаа эмгэгийн шинж тэмдгүүдээс (эсвэл таны хүүхдэд) өвчний шинж тэмдгүүдийг арилгахын тулд нөхцөл байдлыг тодорхойлж эмчлэх нь чухал юм. Нөхцөл байдал олон байдаг. Энд нийтлэг зургаан зүйл байна:

-Сэтгэл түгшээсэн эмгэг

-Сэтгэл санааны эмгэг, сэтгэлийн хямрал, ховсдолын эмгэг зэрэг сэтгэлийн эмгэг

-Дискоиди зэрэг сургалтын эмгэг

-Унтах эмгэг

-Эсрэг тэсрэг сэтгэлийн эмгэг

-Аутизмын хүрээний эмгэг

Эмчилгээ: 

Уг эмгэгийг бүрэн эмчлэх аргыг одоогоор олоогүй байгаа ба янз бүрийн судалгааны ажил ихээр хийгдэж байгаа ба ихэнх хүүхдүүд Ritalin гэх өдөөгч эмэнд сайн хариу үзүүлдэг ба анхаарал төвлөрөлтийг түр хугацаанд сайжруулдаг. Хэрэв таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрч байвал шинж тэмдгийг нь сайн ажиглаж, нэн даруй мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандаарай. Ингэснээр эмийн, зан үйлийн зэрэг тохирох эмчилгээг эртнээс хэрэгжүүлсэнээр өвчтнийг өөрийн анхаарал, бухимдал зэргээ удирдах, өвчний шинж тэмдгийг бууруулах зэрэгт сургах боломжтой юм.

Хэрхэн дэмжих вэ? 

Аливаад амжилт гаргах нөхцлийг нь бүрдүүлэх

АДХХЭ-тэй  хүүхэд тогтвортой сууж чаддаггүй, хүүхдэд гар хүрэх  гэх мэт үйлдэл, өдөр тутам алдаа их гаргадгаасаа болоод үргэлж загнуулж шүүмжлүүлж байдаг. Байнга ийм нөхцөлд байдаг тул өөрийгөө үнэлж, хүндлэхээ больдог. Тэднийг анхаарч, хэрэгтэй үед нь бусадтай муудалцах, болчимгүй үйлдэл хийхээс нь сэргийлэх, алдаа дутагдал гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн аливаа зүйлийг хичээж хийсэн үед нь, тэвчээртэй суугаад хүлээж чадсан үе бүрт нь сайн магтаж урамшуулж байх нь зүйтэй.

Иймэрхүү шинж чанартай хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хамгийн чухал нь хүүхдээ ойлгож хүлээн зөвшөөрөх бөгөөд хүүхдийн тань сэтгэлгээ жирийн хүнээс өөр байдаг. Иймэрхүү хүүхдүүдэд нийтлэг үзэгддэг зүйл бол тэд өөрчлөлтөд дургүй. Тэднийг буруутгах биш, хэлснийг тань сонсдоггүй анхаардаггүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч, ямар нэгэн зүйлд анхаарч төвлөрч байвал түүнийг нь ойлгож сайн магтаж дэмжиж байгаарай.

Тэд яг төвлөрөөд хийвэл жирийн хүүхэд удаан цаг зарцуулах хэмжээний даалгаврыг ердөө 15 минутад л дуусгаж чаддаг.

Түүний хичээл хийх орчныг нь өөрчлөөд үзээрэй. Ширээн дээр суугаад л дэвтэр номтой зууралдахыг л хичээл хийх гэж ойлгож болохгүй. Хэрвээ хичээлээ хийж өгөхгүй хэцүү байвал ТВ, Youtubе зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж хийлгээд үзээрэй. Мөн компьютерийн хэрэглээний программ болох power point ашиглаж илтгэл тавиулах, дасгал сургуулилт хийлгэх зэрэг нь их үр дүнтэй байдаг. Өмнө нь хийлгэж байгаагүй аргачлал, орчинд хичээл хийлгэх нь хүүхдийн авъяас чадварыг нээх тохиолдол байдаг.

Орчин үед ADHD- эмгэгтэй ч амжилттай, аз жаргалтай амьдарч буй хүмүүс их байгаа.

Эмчилгээ тус болсоор байгаа ба үр нөлөө үзүүлэхгүй байвал эмчилгээний арга барилаа өөрчилж болох юм. Мөн уг эмгэгтэй ихэнхи хүүхдүүд насанд хүрмэгц аажмаар өвчний шинж тэмдэг багасах нь ч бий. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүст хандан тохирох эмчилгээг эртнээс, тууштай хийлгэх хэрэгтэй.

Манайд энэ эмгэгийн тухай 2014 онд хийгдсэн нэгэн судалгаа байна. Б.Амгалан болон Г.Эрдэнэтуяа нарын судалгааны өгүүллэгээс жишээ авч, Монгол хүүхдүүд дээр хийсэн судалгааны хариуг хүргэж байна.

Улаанбаатар хотын 3 дүүргээс 615 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч Америкийн Сэтгэцийн Нийгэмлэгийн DSM-IV ангиллын дагуу АДХХЭ-ийг оношлоход эцэг эх ба багшаас авах асуумжийн хуудсаар эмнэлзүйн ярилцлага хийх байдлаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцогчидоос АДХХЭ-тэй 32 тохиолдол буюу 5.2 хувьтай байсан. Хөвгүүдэд охидоос 2 дахин илүү тохиолдлоо. АДХХЭ-т нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлахад эхийн жирэмсний хожуу үеийн хордлого, жирэмсэн эхийн тамхидалт, архидалт, гэр бүлд хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй байх, хажуу өрөө хөлсөлж амьдрах их эрсдэлд хүргэдэг байна.