Хөвсгөл салбар

ХБХЭЭХолбооны Хөвсгөл салбар нь 2006 онд Боловсролын тэргүүний ажилтан Д.Пүрвээгийн санаачилгаар байгуулагдсан. Анх 4 ажилтантай, 50 гишүүдтэй байсан ба одоо 6 ажилтантай, 40 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн төв
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Боловсролын үйлчилгээ
  • Явууллын үйлчилгээ

2. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр

  • 16 Зөвлөх эцэг эх ХБХ-ийн сурах эрхийг хангуулахын тулд сургуульд элсүүлэх, завсардуулахгүй байх чиглэлээр ажиллаж байна. “Гэрийн багш аян”-ы хүрээнд зөвлөх эцэг эхчүүд, багш нартай хамт гэрт нь очиж эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөн, хүүхдэд нь хичээл зааж ажилладаг.

3. Нөлөөллийн хөтөлбөр

Аймгийн дэмжлэгийн зөвлөлийг тогтмол хуралдуулдаг. Хүүхдийн бодит судалгаан дээр үндэслэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хийж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчны сурталчилгаа хийх, сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох талаар БУГ, ГБХЗХГ-тай хамтраад мониторинг хийж Засаг даргын мөрийн хөтөлбөрт Нийтийн сонсгол зохион байгуулсан. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, ЖАЙКА-гийн Старт төслүүдтэй хамтран ажиллаж тэгш хамруулах боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд ажлыг аймагтаа болон бусад орон нутагт хийж байна.

Хөвсгөл аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө дараах ажлуудыг хийж ажилласан.

  • 2007-2014 онд сургалтын материаллаг орчныг бүрдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан.
  • 2014-2017 боловсролын үйлчилгээний эрх зүйн орчинг орон нутагт бий болгосон. (ХБХ-ийг сургуулийн харъяалалтай болгосон, багш, эмч нарыг цалинтай болгосон, ердийн сургуульд 30 орчим хүүхдүүдийг шилжүүлэн сургасан гэх мэт)
  • 2018 оноос Японы Жайкагийн СТАРТ төсөлд хамрагдаж ХБХ-тэй ажиллах нарийвчилсан аргад суралцах, тохиргоот орчин тохирох хэрэглэгдэхүүний сантай болж ГСТ-өөр хүүхэд бүрийн ахиц дэвшлийг хангаж ажилласан.
  • ТХБ-ийн арга зүйгээр захиалгаар байгууллагуудад (ЕБС, СӨБ) үйлчилгээ үзүүлж байна.
  • Амьдрах чадварт суурилсан бага боловсролын агуулга арга зүйн интеграцыг туршиж эхэлсэн.
  • Эцэг эхийг сургалтын үйл ажиллагаа, амьдралын чанарыг сайжруулах талаар хамтын ажиллагаатай болсон.

Хөвсгөл салбар нь 14 жилийн хугацаанд нийт 1000 эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, хүүхдэд нь үйлчилгээгээ хүргэжээ. ХБХЭЭХ нь төрийн 8 байгууллага, 2 ТББ, 3 ОУБ-тай хамтран  ажилладаг.

Жил бүр Шинэ жил, Хүүхдийн баярт зориулсан сэдэвт ажлыг эцэг эхчүүд, хүүхдүүдтэй хамт тогтмол зохион байгуулдаг. Дэлгэрмөрөн, Эвийн голын усны газрын захиргаатай “Ус хамгаалах, хог хаягдал” аянг зохион байгуулсан.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00

Зохицуулагч: Ч.Лхагвасүрэн

Хаяг: Мөрөн сум, 7-р баг, Хүүхдийн ордон 101, 102 тоот

Цахим хаяг: khuvsgul.apdc@gmail.com

Утас: 80992343, 99387471