Архангай салбар

ХБХЭЭХолбооны Архангай аймгийн салбар нь 2005 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, багш нарын санаачилгаар байгуулагдсан. Анх 1 ажилтантай, 20 гишүүдтэй байсан ба одоо 2 ажилтантай, 60 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн төв
  • Сургуульд тэгш хамруулах, боловсролд эзэмшүүлэх
  • Багш, эцэг эхийг сургалтанд хамруулах

2. Фитнес клуб (Оюуны бэрхшээлтэй залуусын бие бялдарыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх)

  • Фитнес клуб
  • Пара олимп

3. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр

  • Гар урлалын шүрэн болон ноосон эдлэлийн сургалт
  • Гэрээр хүүхдээ асрах сувилах

4. Нөлөөллийн хөтөлбөр

  • Сургууль дээр дэмжлэгийн баг байгуулсан.
  • Хүртээмжтэй орчин бий болгосон.

Архангай аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах,  багш нарт ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, амьдрах ухаанд сургах /ногоо тарих, талх барих, утас засах, шүрэн болон ноосон эдлэл хийх/ зэрэг ажлуудыг хийж ажиллаж байна.

Манай эцэг эхийн холбоо нь 20 жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор 3500 эцэг эхчүүдтэй хамтран ажиллаад хүүхдэд нь үйлчилгээгээ хүргэсэн. ХБХЭЭХ нь төрийн Аймгийн Засаг даргын тамгын газар, ХХҮГ, БСУГ, ЭМГ, ГБХЗХГ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зөвлөл, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагатай хамтран ажилладаг.

Жил бүр багш, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-14:00

Хаяг: Эрдэнэбулган сум, 3-р баг

Мэйл хаяг: TungaaBSUG@gmail.com

Утас: 99456606