ХБХЭЭХолбооны тухай
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд амьдралдаа тулгамдсан асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэх хүсэлтэйгээр 2000 онд ХБХЭЭХолбоог байгуулж, одоо 16 аймаг болон Улаанбаатарын дүүргүүдэд нийт 20 салбарт 4300 гаруй гишүүдтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн дуу хоолой болж, үндэсний хэмжээнд хүүхэд, залуусын эрхийг дээдэлсэн, тэгш хамруулсан, цогц нийтийн үйлчилгээг бий болгуулахыг зорин ажиллаж байна. “Мэдлэг, мэдээлэл, чадавхи бүхий эрх мэдэлжсэн, эцэг эх, асран хамгаалагчдын хүчийг дайчлан, олон нийтийг идэвхжүүлэх замаар нийтийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст хүртээмжтэй болгуулах” нь манай холбооны 2016 онд томъёолсон алсын хараа юм. Холбоо нь үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийг эрхмэдэлжүүлж, зохион байгуулалтанд оруулж, асуудлыг нь өөрсдөөр нь гаргуулж, эрх зүйн боломжийг эрэлхийлэх тактикаар удирдан чиглүүлж ажиллах замаар хүүхдийн эрхийг хангуулахыг төрөөс шаардаж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг хичээдэг.
ХБХЭЭХолбооны АЛСЫН ХАРАА
Чадавхижсан эцэг, эх, асран хамгаалагчдын хүчийг дайчлан, олон нийтийг идэвхижүүлэх замаар нийтийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст хүртээмжтэй болгуулах
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо нь гишүүнчлэлтэй бөгөөд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Үйл ажиллагаагаа өргөтгөж Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар төрийн бодлогод нөлөөлөхийн тулд 2016 онд хуралдсан Холбооны бүх гишүүдийн их хурлаараа төрийн бодлогод нөлөөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, байгууллагын стратегийг өөрчлөх шийдвэр гаргасан.
ХБХЭЭХ эцэг эхчүүдийг мэдээллээр хангаж, мэдлэгтэй болгож, эрх мэдэлжүүлэх замаар хүүхдийнхээ эрхийг хангуулахад эрх зүйн боломжуудийг ашигладаг, асуудлыг нийгэмд гаргаж, олон нийтийн дэмжлэгтэйгээр нөлөөлөл хийх зорилготой.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд дараахь 4 хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна. Үүнд:
- Хүүхэд хөгжлийн 10 төв
- Хүүхдийг бага насанд нь хөгжүүлэхэд эцэг эхчүүдийг чадавхижуулах, чиглүүлэх зорилготой
- “Ногоон гархан” урлан
- Оюуны ялгаатай чадвартай залуусаар хөдөлмөр эрхлүүлэх замаар тэднийг бусдаас дутахгүй үүрэг хүлээж, ажиллаж, амьдарч чадахыг харуулах зорилготой)
- Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр
- Чадавхижиж, эрхмэдэлжсэн эцэг эхчүүд өөрийн чадах, мэдэх зүйлээр бусад эцэг эхчүүдэд тусалж, нийтийн чанартай үйлчилгээнд хүүхдийнхээ хөгжих эрхийг хангуулахын төлөө хамтаараа зохион байгуулалттай ажиллах
- Нөлөөллийн хөтөлбөр
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангуулах, дэмжих, хамгаалахын төлөө эцэг эхчүүд дуу хоолойгоо нэгтгэн, Бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой.