Баян-Өлгий салбар

Баян-Өлгий салбар

ХБХЭЭХолбооны Баян-Өлгий салбар нь 2004 онд тухайн үеийн аймгийн БСГ-ын  Т.Тогтарханы санаачилгаар байгуулагдсан. Анх 3 ажилтантай, 55 гишүүдтэй байсан ба одоо 12 ажилтантай, 150 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн төв
  • Хөгжүүлэх үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Боловсролын үйлчилгээ

2. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр

Нийт 20 зөвлөх эцэг эхчүүд өөрийн чадах, мэдэх зүйлээр бусад эцэг эхчүүдэд тусалж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх, нийтийн чанартай үйлчилгээнд хүүхдийнхээ хөгжих эрхийг хангуулахын төлөө хамтран ажиллаж байна.

3. Нөлөөллийн хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангуулах, дэмжих, хамгаалахын төлөө эцэг эхчүүд дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж байна. ХБХ-ийн талаарх ойлголтыг өөрчлөх ажлуудыг зохион байгуулдаг.

Баян-Өлгий аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай эцэг эхийн холбоо нь 16 жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор 3000 эцэг эхчүүдтэй хамтран ажиллаад, хүүхдэд нь үйлчилгээгээ хүргэсэн. ХБХЭЭХ нь төрийн 8 байгууллага, 2 ТББ, 1 ОУБ-тай хамтран  ажилладаг.

Жил бүр ХБХ-ийг боловсролд тэгш хамруулах, Тусгай хэрэгцээт боловсрол олгох, баяр ёслолыг тохиолдуулан сэдэвт ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00

Зохицуулагч: Т.Ерлан

Хаяг: Өлгий сум, 13-р баг, ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбарын байр

Мэйл хаяг: bayanulgii.apdc@gmail.com

Facebook: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Баян-Өлгий салбар

  1. Баян-Өлгий салбартай холбоотой мэдээ дэлгэрэнгүй 

Утас: 94534071, 90415051