Боловсролын асуудал

Кейс 1:

ТУСГАЙ СУРГУУЛИАС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ РУУ ШИЛЖИЛТ

Саажилттай, тэргэнцэртэй охин оюун ухааны хоцрогдолтой хүүхдүүдийн тусгай сургуулийн сурсаар байсан.  

Эцэг эхэд зөвлөсний дагуу харъяа ЕБС-ийнхаа захиргаанд өргөдөл өгсөн. Сургуулийн захирал өргөдлийг хүлээн авч, бага ангийн менежерт өөрийн сургуульд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Ингэж охин 4-р ангид шилжин суралцаж чадлаа.

Ашигласан хууль: Бага дунд боловсролын тухай хууль, Захирлын үүрэг 20.2.8-д заасны дагуу 

 

Кейс 2:

 СУРГУУЛЬ ЗАВСАРДАЛТААС СЭРГИЙЛСЭН НЬ

Эцэг эх нь 6 настай хүүгээ ТУСГАЙ сургуульд өгөх болсон тухайгаа холбооны зөвлөхүүдэд мэдэгдсэнгээр эцэг эхэд нь ЕБС-д элсүүлэх зөвөлгөөг өгсөн. Зөвөлгөөний дагуу харъяа ЕБС-даа хүүгээ бүртгүүлжээ. Гэвч  хүүхдүүд шоолоод байна гэх шалтгаанаар хүү сургуульд сурах сонирхолгүй болж сургууль завсардахад хүрсэн тул эцэг эх дахин зөвөлгөө авахаар хандсан. ЗЭЭ анги удирдсан багш,  сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхтэй уулзаж, зөвлөгөө өгснөөр анги хамт олон, хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж, дахин сургуульдаа суралцан 2020 онд 2-р ангиа амжилттай төгсөн завсардахаас сэргийлж чадсан байна. 

Ашигласан хууль: Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуулийн 14.3.1-д заасны дагуу 

 

Кейс 3 

СУРГУУЛИАС ШИЛЖСЭН НЬ

Хөдөлгөөний бэрхшээлтэй хүү 8-р ангиасаа сургуулиасаа завсардсан. Холбооны зөвлөх хүү болон гэр бүлийнхэнтэй уулзаж, “Ажилчин залуучуудын сургуульд” оруулах зөвөлгөө өгсөн. Эцэг эх нь сургуульд өргөдөл өгч сургуулийн захиралтай уулзсанаар “Ажилчин залуучуудын сургууль”-ийн 9-р ангид шилжин суралцсан. Хүү суралцаж байхдаа урлагийн авъяасаа тодруулсан байна.