Дархан-Уул салбар

ХБХЭЭХолбооны Дархан-Уул салбар нь 2009 онд эцэг эхийн санаачилгаар байгуулагдсан. Анх 6 ажилтантай, 20 гишүүдтэй байсан ба одоо 5 сайн дурын ажилтантай, 70 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн төв
  • Сэргээн засах үйлчилгээ
  • Боловсролын үйлчилгээ

2. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдээс эрхзүйн боловсрол олгох сургалтанд 68 хүнийг хамруулсан.

  • Боловсролд тэгш хамруулах, тулгамдаж буй асуудалтай 5 хүүхдийн асуудлыг шийдвэрлүүлж ажилласан.

3. Нөлөөллийн хөтөлбөр

  • Улаанбаатар хотоос Аутизмын холбоо, Дауны холбоотой хамтарч “Хандлагыг өөрчилье” сургалтыг 150 хүнд зохион байгуулсан.
  • Хөгжлийн бэрхшээлийн талаар мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, “Хандлагыг өөрчлөх” сургалтад нийт 180 оюутан хамруулснаар сайн дурын оюутнуудын клуб байгуулагдан хамтран ажиллаж байна. БСШУЯамнаас 1 оюутан 1 хүүхэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Дархан-Уул аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Боловсролын байгууллагатай хамтран энгийн сургуульд 8 хүүхэд, цэцэрлэгт 5 хүүхдүүдийг хамруулах ажлыг хийсэн.

Манай эцэг эхийн холбоо нь 9 жилийн хугацаанд нийт 330 эцэг эхчүүдтэй хамтран ажиллаад хүүхдэд нь үйлчилгээгээ хүргэсэн. ХБХЭЭХ нь ХХҮГ, ГБХЗХГ, АБНТБТ, 12-р дугаар сургууль, Улаан загалмайн хороо, АШУҮИС-ийн Дархан дахь салбар, Аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөл, Гэрэл-Өөд хөгжлийн төв, Бизнес хөгжил ТББ, Амьдралын Зөн хараа ТББ, Дархан Хүнс ХХК, Хамтын хүч хоршоололтой хамтран  ажилладаг. Жил бүр 3 ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:00

Зохицуулагч: Г.Алтанчимэг

Хаяг: Дархан сум, 5-р баг, Хөгжлийн төв 103 тоот

Мэйл хаяг: darkhan.apdc@gmail.com

Facebook: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Дархан салбар

Утас: 95376992, 89620801