Дундговь салбар

ХБХЭЭХолбооны Дундговь аймгийн салбар нь 2010 онд эцэг эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан. Анх 3 ажилтантай, 15 гишүүдтэй байсан ба одоо 2 ажилтантай, 75 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн танхим
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Боловсролын үйлчилгээ??

2. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр

  • 15 зөвлөх эцэг эх хүүхдийн эрхийг хангуулахын төлөө хамтран ажиллаж байна.

3. Нөлөөллийн хөтөлбөр

  • 2019 онд ЗЭЭүүд сургуульд явдаг 23 хүүхдийн унааны мөнгийг халамжаас олгогддоггүй байсанд нөлөөлж ажиллан бүгдээрээ унааны мөнгөө авдаг болсон.
  • МСҮТ-д тэргэнцрийн зам тавиулсан.

Дундговь аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурч боловсрох эрхийг хангуулах ажлуудыг хийж байна.

Манай эцэг эхийн холбоо нь 10 жилийн хугацаанд нийт 200 эцэг эхчүүдтэй хамтран ажиллаад хүүхдэд нь үйлчилгээгээ хүргэсэн. ХБХЭЭХ нь төрийн 5 байгууллага, 2 ТББ, 1 ОУБ-тай хамтран  ажилладаг.

Жил бүр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бэрхшээлийн төрлөөр нь өөрийнх нь чадамжинд тулгуурлан хөгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00

Зохицуулагч: Ц.Батсайхан

Хаяг: Сайнцагаан сум, ЭМГ-ын байранд

Мэйл хаяг: dundgovi.apdc@gmail.com

Утас: 88687724