http://ХБХЭЭХ эцэг эх асран хамгаалагчдын оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой A.P.D.C (Ахиц дэвшил, эрхэм чанар, өөрчлөлтийн төлөө) төслийн хүрээнд нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын 9 сургуулийн дэмжлэгийн багийн гишүүдэд Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧИД ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ-ыг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар ХБХЭЭХ-ны Хөвсгөл салбарын зохицуулагч, сургагч багш, паралегал, эрх зүйн хөтөч, ахмад багш Ч.Лхагвасүрэн ГСТ-өөр хичээллэх суралцагчийн хүсэлтийг хүлээн авах, ГСТ боловсруулах, хэрэгжүүлэх, дүгнэх явцад багшийн, дэмжлэгийн багийн чиг үүрэг ямар байх, үнэлгээг хэрхэн хийх зэрэг чухал мэдээллүүдийг өглөө.
Доорх линкээр орж видео хичээлийг үзнэ үү

