ЗӨВЛӨХ ЭЦЭГ ЭХИЙН 1-Р УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ

 Уналт таталт гэж юу вэ?

Сургалтаар энэ өвчний талаар зөв ойлголт мэдлэг мэдээллийг өгөх эпилепситэй хүмүүсийн талаар эерэг хандлагыг бий болгох зорилготой .*Эпилепси ба амьдралын чанар* хэлэлцүүэгийг монголын неврологийн нийгэмлэгтэй хамтарч зохион байгуулав. Уг хэлэлцүүлгээр эпилепситэй хүн тэдний ар гэр, асран хамгаалагчид, багш нар ажлын газар хамт олон, ЗЭЭ-р бэлтгэгдэж буй суралцагчид зэрэг тэдэнтэй хамаарал бүхий хүмүүст тэдний амьралын чанарт нөлөөлөх хүчин зүйлсүүд, эпилепситэй хүмүүсийн нийтлэг мэдвэл зохих хэрэгцээт мэдээлэл  өгөх, тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэж тодорхой мэдлэг авах зорилготой юм. Энэхүү үйл ажиллагаанууд нь олон улсын эпилепсийн өдрийг угтаж зохион байгуулагдав.

Төрийн үйлчилгээний мэдээллийн цаг:

ЭМД-с үзүүлдэг тусламж үйлчилгээний талаарх* мэдээллийг ЭМДЕГ-тай хамтарч олон нийтэд нээлттэй мэдээлэв. Энэ мэдээллээр ЭМД-н ач холбогдол, даатгалын зарчим, даатгалаар үзүүлдэг тусламж үйлчилгээнүүд, холбогдох хууль тогтоомжуудын шинэчлэл зэрэг мэдээллүүдийг өгснөөр урьдчилан сэргийлэлт болон товлолт үзлэгүүдэд хамрагдах зэрэг даатгалаар авах тусламж үйлчилгээнүүдэд хамрагдах  боломжуудыг мэдэх зорилготой юм. 

Зөвлөх эцэг эхийг чадавхжуулах сургалт-1

*Хүний эрх гэж юу вэ, хүний эрхийн тухай ойлголт

Чадавхжуулах сургалт-2 

Монголд хүний эрхийг хангах хууль зүйн баталгаа* сэдвийн дор тус тус зохион байгуулагдав. Сургалтууд нь ЗЭЭ-р бэлтгэгдэж буй суралцагчдад хүний эрхийн суурь мэдээлэл, хууль эрх зүйн мэдлэгтэй болж түүнийгээ амьдралд хэрэглэх арга зүйд суралцаж, хууль эрхийн мэдлэгтэй эцэг эхийг бэлтгэх зорилготой юм.

2021 оны нэг, хоёрдугаар сард зохион байгуулсан үйл ажиллагаа:

ХБХЭЭХ-ны ЗӨВЛӨХ ЭЦЭГ ЭХИЙН ХӨТӨЛБӨРөөс 2021 оны нэг ба хоёрдугаар сард олон нийтэд чиглэсэн хандлага, нөлөөллийн Анхан шатны нээлттэй сургалтыг “Хөгжлийн бэрхшээл хүний Ялгаатай байдал болох нь”, “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдэд үзүүлэх хөгжлийн цогц дэмжлэг-1” сэдвүүдээр Боловсролын Хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээнүүдийн талаар эцэг эх, асран хамгаалагчид, мэргэжилтнүүд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой Төрийн мэдээллийн цагийг хоёр удаа “ХБХЭМБНХ /Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Эрүүл Мэнд Боловсрол Нийгмийн Хамгаалалын/ комиссын үйл ажиллагааны танилцуулга”, “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдэд үзүүлэх хөгжлийн цогц дэмжлэг-2” сэдвийн дагуу Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам , Боловсролын Хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамддаг асуудлууд тэдгээрийг шийдэх  боломжуудын талаар олон нийтэд Нээлттэй хэлэлцүүлэгийг “Ялгаатай байдал”, “Хүүхдийн хөгжилд ганцаарчилсан дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд 2 удаа Рехтус ХХК, ХБХСЗХТ /Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төв/-тэй хамтран явууллаа.

About Author

Related posts

Дэмжлэгийн багийг чадавхжуулах сургалт 1

http://ХБХЭЭХ эцэг эх асран хамгаалагчдын оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой A.P.D.C (Ахиц дэвшил, эрхэм чанар, өөрчлөлтийн төлөө) төслийн хүрээнд нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын 9 сургуулийн дэмжлэгийн багийн гишүүдэд Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт ЕРӨНХИЙ...

Read More

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн ХАРИЛЦАА ба ЗАН ҮЙЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ЗАР

Агуулга: 1. Зан үйл гэж юу вэ? 2. Сөрөг зан үйлийг эерэг зан үйлээр орлуулах. 3. Зарчимтай байдлаар сөрөг зан үйлийг бууруулах. 4. Үгэн ба үгэн бус харилцаа гэж юу вэ? 5. Үгэн ба үгэн бус харилцааг дэмжих нь. Хэзээ: 2025 оны 4 сарын 30нд 13:00-14.30 цагт Сургагч багш...

Read More

Цахим сургалтын зар Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО

Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...

Read More

Give a comment