Зөвлөх эцэг эхийн 4 сарын мэдээлэл

Холбооны ЗЭЭ хөтөлбөрийн хүрээнд 4 дүгээр сард сургалт 4, кейс хэлэлцүүлэг 1 удаа цахимаар явагдлаа. Тус үйл ажиллагаануудад давхардсан тоогоор 370 хүн оролцсон байна.

1.”Хөгжлийн бэршээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах эрх зүйн зохицуулалт” сэдвээр БШУЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа

2.”Кейс менежмент” агуулгаар ШУТИС-ийн багш Н.Нямдорж

3. “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө хэрэгжүүлэхэд эцэг эхийн оролцоо” сэдвээр БМДИ-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Ч.Жаргал

4.”Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай” агуулгаар “Өмгөөллийн Диби Энд Житэс ХХН хуульч С.Сугар, Б.Гандарь, У.Хулан нар хичээлийг явууллаа.

4 сард явагдсан сургалтуудын ихэнх хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах агуулгын хүрээнд явагдснаараа онцлог байв. Энэ агуулгын хүрээнд тэгш хамруулах боловсролын талаар гарсан эрх зүйн зохицуулалт, ганцаарчилсан сургалтыг төлөвлөгөө, дэмжлэгийн баг зэрэг шинэ ойлголтыг авч сургуульд хамруулах, халамж авах, эрүүл мэндийн үйлчилгээ авах талаарх хүсэлт гомдлоо хэрхэн гаргаж хаана хандах талаар мэдээлэл авсан нь манай оролцогчдын хэрэгцээ сонирхолд нийцсэн сайн арга хэмжээ байлаа.