Орхон салбар

ХБХЭЭХолбооны Орхон салбар нь 2005 онд байгуулагдсан. Анх 3 ажилтантай, 50 гишүүдтэй байсан ба одоо 7 ажилтантай, 196 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн төв
  • Хөгжүүлэх үйлчилгээ
  • Боловсролын үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ

2. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр

  • Салбарын Зохицуулагч Д.Одгэрэл, гишүүн Г.Оюунбилэг нар Зөвлөх эцэг эхийн сургалтанд хамрагдан салбартаа

2019 оны 4 сард 4 зөвлөх эцэг эх бэлтгэсэн.

2019 оны 2 сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад цар тахлын үед тулгамдаж буй асуудлаар судалгаа авч үнэлгээ хийсэн.

  • 2019 оны 5, 6-р сард 2014 онд төрсөн 6 настай хүүхдүүдийн судалгаа авч, бүх хүүхдүүдтэй холбогдон, сургуульд суралцах хүүхдүүдийн эцэг эхтэй уулзан санал бодлоо солилцон, зөвлөгөө өгч ажилласан.
  • 2020 оны 9-р сард гаргасан судалгааг аймгийн БСУГ-т хүргэн сургуулиудад үнэлгээ хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан ажиллахад сургалт зохион байгуулах талаар зөвлөлдөн ажилласан.

3. Нөлөөллийн хөтөлбөр

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран халамжилж байгаа эцэг эхийн нийгмийн даатгалыг орон нутгийн төсвөөс гарган төлж байх шийдвэрийг 2013 оны 12-р сарын 3нд анх гаргуулж ажилласан. Энэ ажил одоог хүртэл тасралтгүй хийгдэж байна.
  • Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төвийн үйл ажиллагааны төсвийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байх хүсэлтийг 2013 онд оруулж жил бүрийн орон нутгийн төсвөөс батлуулан үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа.
  • 2019 оны 11-р сард аймгийн ГБХЗХГ-тай хамтран “Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Орхон аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төвийг байгуулан, зөвлөх эцэг эхийн хөтөлбөр зэрэг  төрөл бүрийн ажлуудыг хийж байна.

Манай салбар нь 15 жилийн хугацаанд нийт 196 эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж үйлчилгээгээ хүргэсэн. ХБХЭЭХ нь Аймгийн ЗДТГ, ХХҮГ, БСУГ, ЭМГ, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо, Найдвар Төв, Итгэлийн мод ТББ-тай хамтран ажилладаг.

Жил бүр Сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт, Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00

Зохицуулагч: Д.Одгэрэл

Хаяг: Баян-Өндөр сум, Наран баг, 6-р цэцэрлэгийн урд Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төвийн байр

Цахим хаяг: orkhon.apdc@gmail.com

Facebook: Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны Орхон салбар

Орхон салбартай холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй

Утас: 95341983, 99353054