УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдгөө ХБХЭЭХ нь 20 жилийн ойтойгоо золгож хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын эрхийг хангуулах, нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор тэдний гэр бүлийнхэнтэй хамтран ажиллаж байна.
ХБХЭЭХ 20 нас хүрлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд, тэдний гэр бүлтэй ажиллах чадвартай боловсон хүчнийг өсгөж өндийлгөн өдий зэрэгтэй болгож буйгаа бид нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр хэмээн үздэг.
Хорин жил өөрийн хүүхдийнхээ эрхийг хангуулахын төлөө бидэнтэй хөл нийлүүлэн явж байгаа эцэг эхчүүд, гишүүд та нартаа баярлалаа. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжлийг эцэг эхчүүдийг нэгтгэн тэднийг мэдлэгжүүлэх замаар дэмжин ажилласаар байна. Нөр их хөдөлмөр, амжилт бүтээлийн он жилүүдэд хамтдаа байсан Холбооныхоо нийт ажилтнууд болон гишүүд, бүх талаар дэмжин хамтран ажилладаг байгуулагууддаа талархал илэрхийлэхийн хамт хорин жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ!
ХБХЭЭХ-ны УЗ-н дарга, үүсгэн байгуулагч Г.АЮУШ