Халамжийн асуудал

Кейс 1:

АСАРГАА, ХАЛАМЖААС ХАСАГДСАН

Асаргаа, халамжаасаа 10 настай хөгжлийн бэрхшээлтэй хүү хасагдсан байна. Шалтгаан нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин эмгэгийн жагсаалтанд эпилепсийн хүнд хэлбэр гэж заасан тул хөнгөн гэж үзээд хассан байна. Холбооны зөвлөх зөвлөгөө өгч, онош тодруулах шинжилгээ болон эпилепси  судлаач эмчид үзүүлснээр уналт өгөх явцдаа хүнд гэж тогтоон, байнгын асаргаа шаардлагатайг комиссоор тогтоож өгсөн байна.  

 

Кейс 2

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УНААНЫ МӨНГӨ

Хүүхэд хөнгөн хэлбэрийн эпилепси, саажилтын хавсарсан оноштой. СӨБ-д хамрагддаг боловч, унааны мөнгөө авч чаддаггүй байсан. Хорооны халамжийн ажилтан нь гэр ойрхон гэх шалтгаанаар цэцэрлэгийн унааны хөнгөлөлтийг олгоогүй учир холбооны зөвлөхөд хандсан. ЗЭЭ холбогдох хуулийн зөвлөгөө өгч, ХБХЭТ хуулийн 26.1.5 заалтын дагуу цэцэрлэг, сургуульд ирж очих унааны зардлыг хөнгөлөх, ХБХЭТ хуулийн 26.1.5-д заасны дагуу хол ойр гэж заагаагүй тул “Унааныхаа мөнгийг” олгох шийдвэр гаргуулсан байна.

 

Кейс 3

ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ ХӨНГӨЛӨЛТ АВАХ 

Байнгын асаргаанд байдаг, хэвтрийн хүүхэд, түлээ нүүрсний хөнгөлөлтөнд хамрагдахад шинээр салбар комиссиор орсон байх шаардлагатай гэснээр эцэг эх холбооны зөвлөхүүдэд  хандсан. Мөн асаргаа, халамжийн хүчинтэй хугацаа дуусахад 9-н сар дутуу байсан. Ингээд зөвлөх эцэг эхчүүд зөвөлгөө өгч, бүрдүүлэх бичиг баримт хүчин төгөлдөр байсан тул хурлаар орох шаардлагагүйгээр түлээ нүүрсний хөнгөлөлтөө авахаар болсон. 

Ашигласан хууль: ХБХЭТ хуулийн 26.1.1-д заасан