ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

2020-2024 онд Ховд, Баян-Өлгий аймгуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг ХБХЭЭХолбоо Норвегийн тусламжийн байгууллагатай /НЛМ-М/ хамтран хэрэгжүүлэхээр боллоо.Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. “Хамтран ажиллах гэрээ”-г ХБХЭЭХолбооны тэргүүн Г.Аюуш, Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Дэвид Олсон нар үзэглэв. Энэхүү төсөл нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах зорилготой. НЛМ-ын суурин төлөөлөгч Дэвид Олсон холбооны үйл ажиллагаатай танилцаж, “Ногоон гархан” урлангийн Саори урлаач залуусын бүтээлийг сонирхож, хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

About Author

Related posts

ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны...

Read More

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Казакстаны Астана хотод туршлага судлав

ХБХХ төслийн ажилтан,Баян- Өлгий болон Ховд салбарын ХБХЭЭХ-ны ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн төлөөлөл нийт 10 хүн Астана хотод туршлага судаллаа. Астана хотод байгаа үндэсний сэргээн засах төв, Abaqus ХХТөв болон ХБХ-тэй ажилладаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудтай танилцав.

Read More

Give a comment