Хэнтий салбар

ХБХЭЭХолбооны Хэнтий салбар нь 2002 онд эцэг эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан. Анх 1 ажилтантай, 11 гишүүдтэй байсан ба одоо 1 ажилтан, 180 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Хүүхэд хөгжлийн танхим
  • Хөгжүүлэх үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ

2. Нөлөөллийн хөтөлбөр 

Хэнтий аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Өдөр өнжүүлэх төв, Хөгжлийн төв байгуулан ажиллаж байна.

Манай салбар нь 18 жилийн хугацаанд нийт 600 эцэг эх, тэдний хүүхдэд хүрч ажилласан байна. ХБХЭЭХ нь төрийн 4 байгууллага, 2 ТББ, 1 ОУБ-тай хамтран  ажилладаг.

Жил бүр хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгэм хамт олны дунд адил тэгш эрхтэйгээр боловсрол,  эрүүл мэндийн чиглэлийн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00

Зохицуулагч: Д.Оюунчимэг

Хаяг: Хэрлэн сум, 2-р баг, Хүүхэд хөгжлийн байр

Утас: 99569348, 96449618