Эдгээр хэвшмэл ойлголт хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг төсөөлөөд үзье.
Зураг 1. Гадуурхалт
Зөвхөн хөх өнгөний бүлгийг нэгэн тойрогт оруулан нийгмийн харилцаанд оруулж,үйлчилгээнээс үр шим хүртэх бодлого боловсруулжээ. Энэ тохиолдолд харагдах байдал тойргийхноос ялгаатай “Тэд” бол “юу ч биш”.
Зураг 2. Тусгаарлалт
Харагдах байдал, шинжээр нь нийгмийн том бүлэгтэй зэрэгцүүлээд жижиг, жижиг тойрог үүсгэн тус тусад нь бодлого боловсруулж, тус тусдаа том жижиг үр ашиг хүртэх тухай дүрслэл. Энэ тохиолдолд өөрөөсөө өөр нэгнийг, хэн хэн нь мэдэхгүй байсаар удах тусам зааг ялгаа ихсэж нэг нь нөгөөгөө үгүйсгэх, нийгэм хуваагдана.
Зураг 3. Нэгтгэсэн тогтолцоо
Том тойрогт жижиг тойргуудыг оруулж, төсөөтэй шинжээр нь бүлэглэж “хажуу бөөр”-ндөө наасан бодлого. Бодлого дотроо оруулж нэгтгэж байгаа нь хэлбэрийн хувьд эерэг ч, мэдэхгүй байсан “Тэд”-нийг том тойргийн уугуулууд “шошголох”, “бөөрөлхөх” байдал оршсоор байдаг сөрөг талтай. Энэ нь хувь хүний эрхэм чанарыг ч хөнддөг төдийгүй том тойргийн шалгуурт нийцэх шаардлага “Тэд”-нд тулгамдан гарч ирдгээс өөрийгөө бусдаас дутуу хэмээн мэдэрдэг.
Зураг 4. Тэгш хамрах тогтолцоо
Хүний ялгаатай байдлыг үл харгалзан бүх хүн үр шим хүртэхүйц бодлого бөгөөд хүн нэг бүрт хүрч үйлчлэхийн тулд тойргийг өөрчлөх зохицуулалт хийжээ. Энэ тохиолдолд хүн болж төрсөн хэн бүхэн эрх эдлэгч байх болно.