Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хамтарсан ажлын баг Баян- Өлгий аймагт ажиллаа. 2022.04.13-14-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарт ХБХХЕГ, ХБХСЗХТ-ийн үйл ажиллагааны талаар болон хөдөлмөр эрхлэлт, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх нь, эрт илрүүлгийн ач холбогдол сэдвүүдээр сургалт явууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран Баян-Өлгий аймагт амьдарч байгаа хөгжлийн онцлогтой болон оношлуулах шаардлагатай 87 хүүхдэд сэргээн засах болон хөгжлийн цогц үзлэг оношилгоо хийж тэдний эцэг эх асран хамгаалагч нарт зөвлөгөө мэдээлэл өгч, дасгал хөдөлгөөн зааж ажиллалаа