Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбараас мэдээлж байна.

  1. Холбооны Дархан-Уул аймгийн салбарын зохицуулагч Г.Алтанчимэг дараах мэдээллийг бидэнд илгээлээ. Дархан-Уул аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын 8-р сургуулийн захирал Б.Түвшинбаяртай уулзаж “Дэмжлэгийн баг” байгуулсан эсэх талаар ярилцжээ. Мөн тус сургуулийн дотуур байранд ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН нэг кабинетыг хамтран тохижуулж ажиллахаар боллоо.
  1. “Дауны өдөр”-ийг угтан Өрхийн эрүүл мэндийн 6 төв, 3 цэцэрлэг, 3 сургууль,  Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Төвийн Залуус хөгжлийн төв,  Насан Туршийн Боловсролын төв болон  эцэг эхчүүдэд 100ш гарын авлага тараалаа. Мөн Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?, даунтай хүүхдийн талаарх сургалтыг 20 эцэг эхэд хийж, мэдээлэл өглөө.
    Хүүхэд бүхэн жаргалтай байг.

About Author

Related posts

“ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН УУЛЗАЛТ”

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургаж хөгжүүлэх, асарч хамгаалах, хүмүүжүүлж нийгэмшүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэх, хоорондоо туршлагаа солилцох улмаар төр засагт дуу хоолойгоо хүргэх зорилгоор “ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН УУЛЗАЛТ”-ыг 12-р сарын 5-нд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар-ын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа....

Read More

ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны...

Read More

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Give a comment