ХБХЭЭХолбооны Баян-Өлгий салбар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ” чуулга уулзалтыг санаачлан Норвегийн тусламжийн байгууллага болон АЗДТГазартай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулганд Баян-Өлгий аймгийн удирдлагууд, 13 сумын эцэг эхийн төлөөлөлүүд, сургууль, эмнэлгийн нийгмийн ажилтнууд зэрэг нийт 85 оролцогчид хамрагдсан ба Аймгийн засаг дарга Д.Бауыржан, ХБХЭЭХолбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ (онлайн) ХБХХТөслийн удирдагч Н.Сосорбарам нар оролцлоо.Чуулга уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өнөөгийн байдал цаашдын зорилго Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсролын талаар холбогдох байгууллагын баримталж буй бодлого “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн хүрээнд 2020-2021 онд хийсэн үйл ажиллагаа болон цаашдын зорилго зэрэг сэдэвт илтгэлүүд танилцуулагдсан. Санал асуулга,хэлэлцүүлэг болж 14 төрлийн зөвлөмжийг гаргасан.Чуулга уулзалтын дараа хүндэтгэлийн концерт болж үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
About Author
Related posts
http://ХБХЭЭХ эцэг эх асран хамгаалагчдын оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой A.P.D.C (Ахиц дэвшил, эрхэм чанар, өөрчлөлтийн төлөө) төслийн хүрээнд нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын 9 сургуулийн дэмжлэгийн багийн гишүүдэд Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт ЕРӨНХИЙ...
Агуулга: 1. Зан үйл гэж юу вэ? 2. Сөрөг зан үйлийг эерэг зан үйлээр орлуулах. 3. Зарчимтай байдлаар сөрөг зан үйлийг бууруулах. 4. Үгэн ба үгэн бус харилцаа гэж юу вэ? 5. Үгэн ба үгэн бус харилцааг дэмжих нь. Хэзээ: 2025 оны 4 сарын 30нд 13:00-14.30 цагт Сургагч багш...
Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...