“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ХААЛГАА НЭЭЦГЭЭЕ “

✅“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ХААЛГАА НЭЭЦГЭЭЕ “ үзэсгэлэн худалдааг Орхон аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Залуучуудын Хөгжлийн Төв👱‍♀️👱‍♂️Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны Орхон аймаг дахь салбар хамтран 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

👍Үзэсгэлэнд хөгжлийн ялгаатай чадвартай хүүхэд, залуучуудын хийсэн шигтгээ наамал, жижиг гар урлалын бүтээлүүд тавигдана.

✅Үзэсгэлэн 2021 оны 10 сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багын 3-р сургуулийн урд байрлах Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны Орхон аймгийн салбарын дэргэдэх Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төвийн байранд зохион байгуулагдана.

✅Та бүхэн хүрэлцэн ирж, хийж бүтээх чин эрмэлзэлтэй залуусыг хѳдѳлмѳр эрхлэхэд нь сэтгэлийн үүдээ нээхийг урьж байна.🤗

About Author

Related posts

Give a comment