Чингэлтэй дүүргийн 149р сургуулийн багш, ажилтан, удирдлагуудад сургалт хийлээ.

#Хөгжлийн_бэрхшээлтэй_хүүхэдтэй_эцэг_эхийн_холбоо ЧД-ийн #149р_Сургууль-ийн багш, ажилтан, удирдлагуудад хийсэн сургалт тухай мэдээлэл: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургуулийн загвар төсөл”-ийг ХНХЯамны мэргэжилтэн Буянжаргалын Болороо, @Sanjmyatav Regzen Ц.Нямтулга Цэцэгт-Олхонуд нар санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна. Сургуулийн багш ажилчид, хамран сургах тойргийн хорооны ажилчид дэмжлэгийн багийнханд хөгжлийн бэрхшээлийн ойлголт хандлагатай болгох, ямар ч бэрхшээлтэй хүүхэд ирсэн хүлээн авч тэгш хамруулан сургах чадвартай хамт олон бий болгохыг энэ төслөөр зорьж байгаа юм байна.Энэхүү төслийн хүрээнд 149р сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны хамт олон очиж 2021 оны 11 сарын 19ны Баасан гарагт Боловсролд тэгш хамруулахад ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн эрхийг хэрхэн бүрэн хангаж ажиллахад хэрэгтэй мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өглөө. ХБХЭЭХолбооны сургалт доорх 3 хэсгээс бүрдэв. 1. ХБХЭЭХолбооны Хөвсгөл салбарын зохицуулагч Ч.Лхагва багш: Сургуульд хөгжлийн ялгаатай суралцагчдад Дэмжлэгийн баг хэрхэн хүрч амжилттай ажиллах, Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрхэн боловсруулж яаж хүүхдийн хөгжлийг дэмжиж, ахиц гаргаж ажиллах тухай Хөвсгөл аймгийн туршлагыг хуваалцлаа. Алс холын аймгийн туршлагыг энүүхэнд ирж хүргэсэн Лхагваа багш тандаа маш их баярлалаа. 2. “Хөгжлийн бэрхшээл хүний ялгаатай байдал” сургалтыг сонирхолтой дасгалын хамт хүргэсэн Ц.Сарантуяа багшдаа баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Хүүхэд гэдгээр нь харж, хандаж, хүн бүр өөр өөр байдгийн адил, бусдаас нь болон тогтолцооноос нь салгаж харахгүй байхыг хичээж ажиллахыг зөвлөлөө. Харин багш зааварчилгаа, заах арга зүйгээ ялгаатай буюу өөр өөр хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэйг ойлгож ухаарч авсан гэдэгт найдна.3. ХБХүүхдийг боловсролд тэгш хамруулахад хүүхдийн эрхийг хангахад сургууль, хамт олны үүргийг сануулж, хүүхдийн эрхийн талаарх сургалтыг ЧД-ийн Гэгээлэн төвийн менежер, ХБХЭЭХны Паралегал Ц.Уянга, Холбооны ГЗ С.Сэлэнгэ нар заалаа. Багш ажилтнуудыг хамруулан оролцоот сургалтын аргаар мэдээлэл хүргэж, өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэхийг оролдсон сургалт байсан ба харамсалтай нь цагийн хязгаарлагдмал байдлаас болон зарим агуулгаа бүрэн орж амжсангүй. Сургуулийн хувьд ярих юм алгаа, Ваов. Японы ард түмний хөрөнгөөр боссон энэ сургуулийн хүртээмж нтр талаар ярих юм алга. Одоо зөвхөн Тэгш хамгуулах бодлого, соёл, үйл ажиллагааг сургуулийн хамт олон дундаа төлөвшүүлчихэд хөгжлийн гадна ямар ч хүүхдийг орхилгүй хөгжүүлэх боломж бүрдэхээр байна. 149р сургуулийн хамт олон, удирдлагын хичээж буй зүтгэлд баярлалаа. #Сургалт#ДэмжлэгийнБагСургалт#СургалтЯлтгаатайБайдал#СургалтХүүхдийнЭрх#149Сургууль

About Author

Related posts

Эпилепсийн эсрэг эмийн талаар Цахим Хэлэлцүүлэг

ХБХЭЭХ 2-3 сард #Эпилепсийн талаар #мэдлэг#ойлголт хүргэх аянг Монголын Неврологийн Нийгэмлэг – Mongolian Neurological Society-тэй хамтран олон нийтэд Пэйжээрээ дамжуулан хүргэсэн билээ.Эхлэн бид Эпилепсийн талаар 4 сургалтын Монголын шилдэг Мэдрэлийн эмч нараас цахимаар авсан. (бичлэгийг @apdcmongolia1035 youtube суваг дээрээс үзнэ үү)3 сарын 26нд Нил ягаан өдрөөр #Эпилепсийн_эсрэг_эмийн_чанар_хангалт_хүртээмж Нөлөөллийн хэлэлцүүлгийг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн...

Read More

“НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХОВД

“Нээлттэй Дэлхий” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь аутизмын талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг түгээх, эцэг эх асран хамгаалагч нар хүүхдүүдтэйгээ хамтдаа дурсамж бүтээх зорилгын дор хэрэгжсэн ба Жаргалант суманд амьдарч буй аутизмтай хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Үйл ажиллагааны онцлох хэсгүүд: Аутизмыг таниулах өдөр...

Read More

ХОВД “НИЛ ЯГААН ӨНГӨӨР ГОЁЦГООЁ”-3 АСК ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдсан Жаргалант сумын ЕБ-ын ахлах ангийн сурагчдын дундах “Purple day” буюу “НИЛ ЯГААН ӨДӨР”-2 АСК тэмцээн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын урлагийн заланд амжилттай болж өндөрлөлөө Тэмцээний 1-р байрыг ЕБ-ын 2-р сургуулийн “Purple monster” баг,2-р байрыг ЕБ-ын 1-р сургууль...

Read More

Give a comment