ХБХЭЭХ 2-3 сард #Эпилепсийн талаар #мэдлэг#ойлголт хүргэх аянг Монголын Неврологийн Нийгэмлэг – Mongolian Neurological Society-тэй хамтран олон нийтэд Пэйжээрээ дамжуулан хүргэсэн билээ.Эхлэн бид Эпилепсийн талаар 4 сургалтын Монголын шилдэг Мэдрэлийн эмч нараас цахимаар авсан. (бичлэгийг @apdcmongolia1035 youtube суваг дээрээс үзнэ үү)3 сарын 26нд Нил ягаан өдрөөр #Эпилепсийн_эсрэг_эмийн_чанар_хангалт_хүртээмж Нөлөөллийн хэлэлцүүлгийг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, 3 Дүүргийн Эмзүйн алба, Эм ханган нийлүүлэх газар, ЭМЯ дэргэдэх Мэдрэлийн өвчин судлалын салбар зөвлөл, ТББын төлөөлөлтэйгээр өргөн зохион байгууллаа.Хэлэлцсэн нь:1. Эпилепсийн эмийн чанар, хангалт, хүртээмж тухай2. Төлбөрийг нь Төр хариуцан амбулаториор олгох ЭМДҮЗ-ийн тогтоол Эпилепсийн эмэнд хэрэгжээгүй тухай асуудлыг хөндөж ярилцлаа.Нэг хэлэлцүүлгээр асуудлыг шийдэх боломжгүй ч дараа дараагийн гарц шийдлийг олж харлаа. Энэ талаар Эпилепси тухай ярья хаалттай групп дээрээ дэлгэрэнгүй ярилцах болно. Ингээд Эпилепсийн мэдлэг ойлголт өгөх нэг сарын аян маань өндөрлөж байгааг мэдэгдье.Хэрэгждэггүй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, эмийн тасалдалгүй байх, чанартай эм хэрэглэдэг болгохын төлөө бид Та бүхэнтэйгээ хамт тэмцэх болноо.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооhttps://www.facebook.com/APDCpage/videos/626281646840098 линк дээр дарж ороод хэлэлцүүлэгээ үзээрэй.