ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

2020-2024 онд Ховд, Баян-Өлгий аймгуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг ХБХЭЭХолбоо Норвегийн тусламжийн байгууллагатай /НЛМ-М/ хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

“Хамтран ажиллах гэрээ”-г ХБХЭЭХолбооны тэргүүн Г.Аюуш, Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Дэвид Олсон нар үзэглэв. Энэхүү төсөл нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах зорилготой. НЛМ-ын суурин төлөөлөгч  Дэвид Олсон холбооны үйл ажиллагаатай танилцаж, “Ногоон гархан” урлангийн Саори урлаач залуусын бүтээлийг сонирхож, хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

About Author

Give a comment