116-р тусгай сургууль

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургууль

Ерөнхий боловсролын 116-р сургууль нь Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа явуулан хүүхэд нэг бүрийн хөгжилд голлон анхаарч ажилладаг. Мөн манай сургууль нь мэргэжлийн хичээлийн сургалт явуулдагаас гадна эцэг эх, асран хамгаалагчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Үйлчилгээний танилцуулга:

Сургалт крилл болон брайль хэлбэрээр явагдаж байна.

  • Ерөнхий эрдмийн хичээлүүд
  • Хөдөлгөөн орон зайн баримжаа
  • Ахуй засал
  • Хөдөлгөөн засал  
  • Асаргаа
  • Сэргээн засалт
  • Хөгжмийн сургалт
  • Дотуур байр
  • Зөвлөгөө 

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Онош тогтоолгосон коммиссын шийдвэр
  • Хүүхдийн ягаан дэвтэр
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар

Хөгжлийн бэрхшээлийн төрөл : 

  • Хараа

Насны хязгаар:  6-18

Үйлчилгээний хүрээ: Хамран сургах тойроггүй

Үнэ төлбөр: Төлбөргүй 

Цагийн хуваарь: Ажлын өдөр 8:00-18:00 цаг

Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Утас: 351781

Факс: 976-70135020. 

Хаяг : Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11-р хороо, Цагдаагийн гудамж Ерөнхий боловсролын 116-р сургууль.