Байгууллагын товч мэдээлэл

Хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Шинэ Мөрөөдөл хотхон, 24/3-1 тоот, Улаанбаатар, Монгол улс

И-мэйл хаяг: info.apdcmongolia@gmail.com

Утас: 70123336, 95907012

Фейсбүүк: apdc mongolia

Вэбсайт: www.apdc.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын эрхэм чанарыг хүндэтгэн, эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлэх, нийгмийн амьдралд бие даасан, идэвхитэй иргэн болох нөхцөлийг бий болгуулах эрхэм зорилготой, 

2000 оноос хойш үйл ажиллагаагаа үндэсний хэмжээнд 16 аймаг, УБ хот, Налайх дүүрэгт 18 салбарт 4000 гаруй гишүүдтэй ТББ байгууллага билээ.

ХБХЭЭХолбооны АЛСЫН ХАРАА
Чадавхижсан эцэг, эх, асран хамгаалагчдын хүчийг дайчлан, олон нийтийг идэвхижүүлэх замаар нийтийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст хүртээмжтэй болгуулах

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо нь гишүүнчлэлтэй бөгөөд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Үйл ажиллагаагаа өргөтгөж Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар төрийн бодлогод нөлөөлөхийн тулд 2016 онд хуралдсан Холбооны бүх гишүүдийн их хурлаараа төрийн бодлогод нөлөөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, байгууллагын стратегийг өөрчлөх шийдвэр гаргасан. 

ХБХЭЭХ  эцэг эхчүүдийг мэдээллээр хангаж, мэдлэгтэй болгож, эрх мэдэлжүүлэх замаар хүүхдийнхээ эрхийг хангуулахад эрх зүйн боломжуудийг ашигладаг, асуудлыг нийгэмд гаргаж, олон нийтийн дэмжлэгтэйгээр нөлөөлөл хийх зорилготой.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд дараахь 4 хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна. Үүнд:

  1. Хүүхэд хөгжлийн 10 төв 
    1. Хүүхдийг бага насанд нь хөгжүүлэхэд эцэг эхчүүдийг чадавхижуулах, чиглүүлэх зорилготой
  2. “Ногоон гархан” урлан 
    1. Оюуны ялгаатай чадвартай залуусаар хөдөлмөр эрхлүүлэх замаар тэднийг бусдаас дутахгүй үүрэг хүлээж, ажиллаж, амьдарч чадахыг харуулах зорилготой)
  3. Зөвлөх эцэг эхийн хөтөлбөр 
    1. Чадавхижиж, эрхмэдэлжсэн эцэг эхчүүд өөрийн чадах, мэдэх зүйлээр бусад эцэг эхчүүдэд тусалж, нийтийн чанартай үйлчилгээнд хүүхдийнхээ хөгжих эрхийг хангуулахын төлөө хамтаараа зохион байгуулалттай ажиллах
  4. Нөлөөллийн хөтөлбөр 
    1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангуулах, дэмжих, хамгаалахын төлөө эцэг эхчүүд дуу хоолойгоо нэгтгэн, Бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой