Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Дорнод аймаг дахь салбараас мэдээлж байна.

ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

“Алтанзул хүүхэд хөгжил төв” нь Халамжийн өдрийн үйлчилгээг 2016 оноос хойш амжилттай хэрэгжүүлэн нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Оюуны ялгаатай чадвартай хүүхэд залуусыг өдөр дутамд халамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд хөгжүүлэх мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байна. Мөн 15-30 насны Оюуны ялгаатай чадвартай залуусын эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх зорилгоор “Шилжилтийн хөтөлбөр” –ийг хэрэгжүүлж тэднийг нийгмийн олон талын үйлчилгээнд хамруулан 7 хоног бүрийн Мягмар, Баасан гариг бүрийн өдөр төрөл бүрийн  урлаг, спортын  бүхий сургалт, хөдөлмөр эрхлэлтэнд бэлтгэх, хамтдаа нийгэмших боломжийг бүрдүүлэн, бие даан аливаа ажлыг хийх боломжийг олгон  хэрэгжүүлэн ажиллаж байна.

Амьдрах ухааны  чадвар  олгох модуль сургалт болон  \танилцуулга \ 

ГБХЗХГазрын сургалт хариуцсан мэргэжилтэн Э. Мөнхтунгалаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус нийгмийн олон талын үйлчилгээнд хамрагдан нийгэм ахуйн баримжаа олгох, ахуйн дадал эзэмшүүлэх, өөртөө итгэлтэй  амьдрах ухааны чадвартай болсон оюуны ялгаатай чадвартай залуучуудад 42 тоот дасгал хөдөлгөөнөөр дамжуулан нийгэмшүүлж эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд ахиц гарч, найз нөхөдтэйгээ хамтдаа хөгжинө.

About Author

Related posts

Дэмжлэгийн багийг чадавхжуулах сургалт 1

http://ХБХЭЭХ эцэг эх асран хамгаалагчдын оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой A.P.D.C (Ахиц дэвшил, эрхэм чанар, өөрчлөлтийн төлөө) төслийн хүрээнд нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын 9 сургуулийн дэмжлэгийн багийн гишүүдэд Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт ЕРӨНХИЙ...

Read More

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн ХАРИЛЦАА ба ЗАН ҮЙЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ЗАР

Агуулга: 1. Зан үйл гэж юу вэ? 2. Сөрөг зан үйлийг эерэг зан үйлээр орлуулах. 3. Зарчимтай байдлаар сөрөг зан үйлийг бууруулах. 4. Үгэн ба үгэн бус харилцаа гэж юу вэ? 5. Үгэн ба үгэн бус харилцааг дэмжих нь. Хэзээ: 2025 оны 4 сарын 30нд 13:00-14.30 цагт Сургагч багш...

Read More

Цахим сургалтын зар Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО

Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...

Read More

Give a comment