Ховд салбар нь НЛМ-М ХБХХ төслийн дэмжлэгтэйгээр 2021 оны 08 сарын 28-ны өдөр “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалтыг халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан цөөн оролцогчтойгоор зохион байгуулсан. Сургалтанд оролцогчид өөрсдийн өрхөө үнэлж, төлөвлөгөө зорилтуудаа гаргаж ажиллалаа.
Салбар холбоо нь энэ ондоо багтаж заавал хөгжих өрх, хөгжлийн төлөөх өрх, хөгжлийг дэмжигч өрх гэж үнэлэгдсэн өрхүүдтэй доорх хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөлөө. Үүнд:
- Заавал хөгжих өрх, хөгжлийн төлөөх өрх гэж үнэлэгдсэн өрхүүдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хүүхдийг нь нэг удаа шүдний эмчилгээнд хамруулах
- Заавал хөгжих өрхийн гишүүнийг өөрийнх нь хүссэн нэг сургалт дамжаанд хамруулах/чадваржуулах/
- Мөн сургалтанд оролцогчдод ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх /Сэтгэлзүйчтэй хамтран/.
Бидэнтэй хамтран ажилласан албан байгууллага хувь хүмүүстээ талархлаа.