Дорнод салбарын мэдээлэл: “БИДНИЙ НАЙЗ DINO” СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, иргэдийн талаарх олон нийтийн хандлага, ойлголтыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудтай хамтран суралцах, хөгжих, нийгэмд тустай, олон нийтэд түшиглэсэн ажлыг хэрхэн зохион байгуулах чиглэлээр мэдлэг, туршлага хуваалцсан 2 өдрийн нөлөөллийн арга хэмжээнд 45 хүүхэд, залуучууд халдвар хамгааллын дэглэм баримтлан, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шинэлэг байдлаар танхимын болон цахим хэлбэрээр хосолсон (Hybrid) сургалт орлоо.

Хоёр дахь хэсэгт “Бизий” клубын сайн дурын залуучууд Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эцэг эхчүүд харяалалтай 30 орчим залуучуудыг угтан авч хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр тоглоом зохион байгуулж хамтран ажиллалаа. Төслийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, иргэдийн талаарх олон нийтийн хандлага, ойлголт өөрчлөгдөж орон нутгийн телевизээр цацагдсанаар илүү олон хүн хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай ойлголттой болсонд баяртай байна.

-Зохион байгуулагч: Хүн зөгий НҮТББ-тэй

– Хамтран зохион байгуулсан:  ХБХЭЭХ дорнод салбар

-Урилгыг хүлээн авсан: Төсөл хөгжлийн төв, Дорнод аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар, Шинэ суваг -Хүүхдийн цаг

– Санхүүжүүлэгч: “Projects for all” хөтөлбөр

Залууст зөв ойлголт, харьцах хандлагаа өөрчлөхийг уриалж байна.

About Author

Related posts

Дэмжлэгийн багийг чадавхжуулах сургалт 1

http://ХБХЭЭХ эцэг эх асран хамгаалагчдын оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой A.P.D.C (Ахиц дэвшил, эрхэм чанар, өөрчлөлтийн төлөө) төслийн хүрээнд нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын 9 сургуулийн дэмжлэгийн багийн гишүүдэд Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт ЕРӨНХИЙ...

Read More

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн ХАРИЛЦАА ба ЗАН ҮЙЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ЗАР

Агуулга: 1. Зан үйл гэж юу вэ? 2. Сөрөг зан үйлийг эерэг зан үйлээр орлуулах. 3. Зарчимтай байдлаар сөрөг зан үйлийг бууруулах. 4. Үгэн ба үгэн бус харилцаа гэж юу вэ? 5. Үгэн ба үгэн бус харилцааг дэмжих нь. Хэзээ: 2025 оны 4 сарын 30нд 13:00-14.30 цагт Сургагч багш...

Read More

Цахим сургалтын зар Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО

Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...

Read More

Give a comment