“Бид хөгжиж чадна”-15 зуны сувиллын үйл ажиллагаа

ХБХЭЭХ-ны Ховд салбар нь 2006 оноос эхлэн Буянт голынхоо хөвөөнд “Бид хөгжиж чадна” зуны сувиллаа 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
2020 оноос эхлэн Норвегийн тусламжийн байгуулагын ХБХХ төслийн дэмжлэгтэйгээр ковидын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин 2021.08.30-09.12-ны хооронд 14 хоногийн хугацаанд  Хүүхэд бүрийн бэрхшээлийн онцлогт тохируулан  сэргээн засах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг өөрийнх нь чадварт тулгуурлан бие даан хөгжүүлэх гэсэн зорилгыг дэвшүүлэн өдөрт 2 ээлжээр нийт 12 хүүхэд хүлээж авсан бөгөөд нэг ээлж нь 4 цаг байхаар /08:30-17:00  цагийн хооронд /үдээс өмнө 6 хүүхэд, үдээс хойш 6 хүүхэд авч 2 долоо хоногийн хугацаанд “Бид хөгжиж чадна” зуны сувиллаа амжилттай зохион байгуулж дууслаа. Нийт сэргээн засах эмчилгээ шаардлагтай 24 хүүхдэд хамрагдсан байна.
Сэргээн засах эмчилгээнүүд: 7 хоногт 1 удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулж эмчийн оношилж зөвлөсний дагуу сэргээн засах дараах үйлчилгээнүүдийг үзүүлэв.
Үүнд: Сүүн бариа, тосон бариа, бөмбөгтэй дасгал, үеийн далайцын дасгалууд, сүү болон усан эмчилгээ, шар усанд оруулах, гүүний саамаар арчих гэх мэт эмчилгээнүүдийг ээлж дараатай хийсэн.
Бие даан хөгжүүлэх: Хөгжмийн хичээл, үлгэрийн цаг, хөгжүүлэх тоглоом, хэл засал гэх мэт үйл ажиллагааг багтаасан.

About Author

Related posts

ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны...

Read More

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Казакстаны Астана хотод туршлага судлав

ХБХХ төслийн ажилтан,Баян- Өлгий болон Ховд салбарын ХБХЭЭХ-ны ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн төлөөлөл нийт 10 хүн Астана хотод туршлага судаллаа. Астана хотод байгаа үндэсний сэргээн засах төв, Abaqus ХХТөв болон ХБХ-тэй ажилладаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудтай танилцав.

Read More

Give a comment