Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Leaders Advancing Democracy – LEAD Mongolia US20 хөтөлбөрийн “Ил тод байдлыг сайжруулах, авилгыг бууруулах” бодлогын багтай хамтран хэрэгжүүлж буй “Бидэнд Ойр”-хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд хөдөө орон нутаг алслагдсан сум дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Улаанбаатар дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төврүү eclinic.mn платформоор дамжуулан телемедицин буюу зайнаас эмчийн үзлэгт орох юм. Телемедицин үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмнэлэгт бус гэртээ, эмчилгээнд бус хайртай хүмүүстэйгээ их цагийг өнгөрөөх боломжтой болохоос гадна яаралтай эмчийн үзлэгийг цаг алдалгүй Монгол Улсын хаанаас ч авах боломж бүрдэнэ.

ТЕЛЕМЕДИЦИН үйлчилгээ буюу зайнаас эмчийн үзлэгт орох энэ үйлчилгээний анхны туршилтыг Баян-Өлгий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоонд зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны Баян-Өлгий аймаг дахь салбартай ХБХСЗХТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамтран тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхдийг хамрууллаа. Тархины саа, Аутизмын хүрээний эмгэг, Оюуны бэрхшээл, Тулгуур эрхтэний эмгэг, Харааны бэрхшээл гэсэн оноштой хүүхдүүд хамрагдаж, ХБХСЗХТ-ийн сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засал, хэл засалч, хүүхдийн сэтгэл зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш нар телемедицин үйлчилгээ үзүүллээ.

About Author

Related posts

ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны...

Read More

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Казакстаны Астана хотод туршлага судлав

ХБХХ төслийн ажилтан,Баян- Өлгий болон Ховд салбарын ХБХЭЭХ-ны ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн төлөөлөл нийт 10 хүн Астана хотод туршлага судаллаа. Астана хотод байгаа үндэсний сэргээн засах төв, Abaqus ХХТөв болон ХБХ-тэй ажилладаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудтай танилцав.

Read More

Give a comment